Facebook Twitter youtube
П.Анужингийн 25 мянган төгрөгийн номыг уншигч брошур гэж нэрлэлээ
2017-06-12 өдөр 00:43

Anujin“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Баатар, хөтлөгч П.Анужин хоёр “мөөрөлдөж уулзаад мөргөлдөж сална” гэдэг болж, таван жил хамтран ажилласны эцэст тангараг тасарсан. Анх П.Анужин УИХ-ын гишүүн болох, хүнд танигдах зорилготой найруулагч Баатартай хамтран ажиллаж, ажил хэргийн харилцаа нь амрагийн харилцаа болон “өргөжиж”, албан ёсны хань ижлээсээ салсан. Харин хоёулаа хайр сэтгэлийн харилцаагаа үгүйсгэж, олноос нууцалдаг байсан нь хожмын өдөр ирэх хагацлаа мэдэж байсан гэлтэй.
П.Анужин өнгөрөгч 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч “маш том бүлэглэл”-ийн гайгаар ялагдаж, удалгүй хүүгээ угтан авсан. Мацаг барих, эрүүл хооллолтын тухай идэвхтэй номлодог П.Анужин саяхан хоёр дахь номоо гаргалаа. Анхны ном нь үлдээгүй гэж зар сурталчилгаа сайн хийж, олон хүн хүлээж байсан ном зарим хүний сэтгэлд хүрсэнгүй. Хүлээж байсан шиг сайн ном болсонгүй гэж сэтгэл дундуур байна. Олон нийтийн сүлжээнд санал бодлоо сайн илэрхийлдэг бүсгүй “Уучилж өршөөж ажааму!
Маш муу, бүр маш муу ном, ном гэхэд хэцүүхэн л юм болжээ. 10 минутанд гүйлгээд л өнгөрөх сонины голын хуудасны зарархуу мэдээлэл хомс, нэг тийм ядсан, аргацаасан, хуурсандуу өөдгүй юм болжээ. Даанч муухай санагдлаа даа.
1.Эрүүлд хүрэх гэсэн “гоё” гарчигтай болхоор нь дасгал сургуультайгаа хослуулчихмаар шинжлэх ухаанч хоол хүнсний найрлага зохидлогоо харлаа, байдаггүй ээ!
2. Хоол хүнс нэгэнт ярьж эхэлсэн болохоор хэдийд иддэг, хэрхэн яаж идэх нарийн мэдээлэл хайлаа, байдаггүй ээ!
3. Хөгширч бус хөшиж гэсэн лут гарчигтай бүлэг байна тэгэхээр нь л мундаг сайхан ганц часхийсэн уламжлалт дасгал байх юм болов уу гэсэн бас л байдаггүй ээ!
4. Тэгээд эрхэмсэг, ихэмсэг, эмэгтэйлэг, намбалгийн туйл юм болохоор ядаж бясалгал амьсгалын талаар цухас дурьдах болов уу гэсэн бас байдаггүй ээ! Муухай ном, хоосон ном, Анужингийн брошур” санал бодлоо илэрхийлжээ.
Хүн 10 хуруу тэгш, төгс биш. Хүн болгоны сэтгэлд хүрсэн сайхан ном бичнэ гэдэг амаргүй. Харин П.Анужин хүмүүсийн харах дуртай хөтлөгч. Энэ чиглэлээр ажиллахаар Монгол кино пикчерстэй хамтран “МонГал товчоон” төсөл эхлүүлж, эхний нэвтрүүлгээ хүргэсэнд П.Анужинг цэнхэр дэлгэцээр харах дуртай хүмүүс баяртай байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ