Facebook Twitter youtube
Залуус бид түүнийг дэмжиж байна
2017-06-11 өдөр 05:18

sefi
“Монголчууд нэг үеэ бодвол аливаа зүйлийн наадах цаадахыг ялгаж сурсан учир энэ удаагийн сонголт мэргэн байх болов уу” хэмээн иргэн Д.Мөнхсувдын хэлсэн үг Миеэгомбын Энхболдын уулзалтад оролцож буй 600 гаруй залуусыг нэгэн зэрэг алга ташуулав. Залуус яагаад МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдыг дэмжиж байгаа вэ, ирээдүйн Ерөнхийлөгчөө ямар хүн байгаасай, ямар боловсрол мэдлэгтэй хүн байх ёстой вэ гэдэг талаар санал бодлоо ийнхүү хуваалцлаа.
Д.Эрдэнэбаяр: Тулхтай шийдвэр гаргадаг хүн

19074602_1241422882646294_1755565383_o-Би Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгоно. Би хоёр шалтгаанаар энэ хүнийг дэмжихээр шийдсэн. Нэгд, аливаад илүү буурь суурьтай хандаж, тулхтай шийдвэр гаргах хүн. Түүний төрд ажилласан жил, эзэмшсэн мэдлэг боловсролыг бусад нэр дэвшигчтэй нь харьцуулахад үнэмлэхүй давуу байдал харагдаж байна. Хоёрт, нүдэнд дулаахан, эгэл даруу, төвшин амгалан, тайван тогтуун цаанаа л нэг амгалан харагддаг. Тиймээс би Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийдсэн. Х.Баттулга, С.Ганбаатар хоёрын хувьд Ерөнхийлөгч болох болоогүй хүмүүс гэж боддог.

Г.Алтанцэцэг: Таны, миний үзэгний үзүүрээс ирээдүй ямар байх нь хамаарна

7(4)-Бид энэ жил анх удаа залуусыг дэмжсэн хуультай болж, төрийн бодлого бидэн руу чиглэсэн. Үүнээс өмнө биднийг хамгаалсан, дэмжсэн хуультай байтугай манай салбарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр ч хуруу дарам цөөн байсан гэж хэлж болно. Орлоготой оюутан, оюутны зээлийн сангийн хөтөлбөр зэрэг бидэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс хийсэн ажилтай, хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй хүнийг дэмжихээр шийдэж, Миеэгомбын Энхболдын уулзалтад ирсэн. Бидэнтэй ярилцаж буй байдал, бидэнд хандах хандлагаас нь эхлээд л хүн дүгнэлт хийнэ. Яг товлосон цагтаа ирж, хүн бүрийн асуусан асуултад хариулж байгаа нь намайг буруу сонголт хийгээгүйг улам нотолж байна. Тиймээс бодож байж, зөв сонголт хийгээрэй, залуус аа. Таны, миний үзэгний үзүүрээс ирээдүй ямар байх нь хамаарна шүү.

Д.Мөнхсувд: Залуусыг хагаралдуулах биш эвлэрүүлж, их үйлсийг бүтээхэд чиглүүлж чадна

19073223_1241421999313049_1115030819_o-Монголчууд нэг үеэ бодвол сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийн мөрийн хөтөлбөрийг нь уншиж танилцдаг, уулзалт цуглаанд нь очиж юу ярьж байгааг нь сонсч байж, сонголтоо хийдэг болсон. Аливаа зүйлийн наана цаадах асуудлыг ялгаж салгаж сурсан. Тиймээс энэ удаагийн сонгуульд хариуцлагатай хандаж, сонголто хийх байх гэж найдаж байна. Миний хувьд Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Энэ хүн залуус биднийг хагаралдуулах биш эвлэрүүлж, их үйлсийг бүтээхэд чиглүүлж чадах эрдэм мэдлэгтэй.

Т.Ариунтунгалаг: Өнөө маргаашаа биш ирээдүйгээ харж сонголтоо хийгээрэй

19074631_1241421055979810_1079249376_o-Монгол Улсын төрийн тэргүүн гэдэг бүх талаараа бусдаас илүү давуу байх учиртай. Гэхдээ арван хуруу тэгш, өөгүй өндөг шиг хүн юу байх вэ. Гэсэн ч төрийн тэргүүн хүн өндөр мэдлэг боловсрол, холч ухаан, ажлын туршлага гэх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой. Монгол хэмээх том айлыг удирдан жолоодох хүн учраас наад захын эдгээр шаардлагыг тавих нь зөв. Ингээд бодохоор гурван нэр дэвшигчээс Миеэгомбын Энхболд төрийн тэргүүнд байх ёстой эрхэм чанар, иргэдийн болон хуульд заасан шаардлагыг хангаж байна. Тиймээс л би энэ хүнийг дэмжихээр шийдэж, уулзалтад нь оролцож байна. Залуусаа өнөө маргаашаа биш ирээдүйгээ харж сонголтоо хийгээрэй.

О.Золбаяр: Нэр дэвшигчдийг харьцуулж байж шийдвэр гаргасан

19072984_1241421445979771_610796004_o-Би Монгол Ардын намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг Ерөнхийлөгчөөр сонгоно. Дэмжих болсон шалтгаанаа энгийнээр тайлбарлая. Хүн ямар нэгэн эд авахдаа гадаад үзэмж, цаашлаад чанар, эдэлгээ гэх зэргийг нь харгалзаж сонголтоо хийдэг. Яг л үүнтэй адил. Би нэр дэвшигчдийн мэдлэг боловсрол, ажлын туршлага, ярьж хэлж байгаа болон мөрийн хөтөлбөр зэргийг нь харьцуулж судалж үзээд Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийдсэн.

Б.Чононхүү: Залуус маань эх оронч зөв сонголт хийж чадна

19104999_1241421979313051_91691344_o-Залуус бидэнд тулгамдаж буй асуудлыг сонсохын зэрэгцээ мөрийн хөтөлбөрөө танилцуулсан уулзалтад нь оролцлоо. Миеэгомбын Энхболд төрийн алба, улстөрд алба хаших хугацаандаа маш олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, хөрсөн дээр буулгасан. Үүнийг бүгд мэднэ. Мөн цаашид хийхээр төлөвлөсөн ажил нь хийсвэр биш биелүүлэх боломж бололцоотой санагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч болох гэж байгаа хүн аль ч талаараа бусдаас илүү байх ёстой гэдэг үүднээс Миеэгомбын Энхболдыг дэмжихээр шийдсэн. Түүний мөрийн хөтөлбөр ард түмэн рүүгээ чиглэсэн, бодлогынхоо төвд монгол хүнээ тавьсан байна лээ. Ер нь бүтээлч сэтгэлгээтэй, туршлагатай, эх орон, ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн шүү дээ. Тиймээс үеийнхний маань сонголт мэргэн байг. Миеэгомбын Энхболдыг дэмжээрэй.

Б.Чулуунбаатар: Даяаршсан нийгэмд боловсролтой төрийн тэргүүн хэрэгтэй

19073203_1241423435979572_1357744205_o-Өнөөдөр дэлхий дахин даяаршиж байхад мэдлэг боловсрол хамгийн чухал. Даяаршсан нийгэмд боловсролтой төрийн тэргүүн хэрэгтэй. Энэ утгаараа Миеэгомбын Энхболд нэр дэвшигчийг нөгөө хоёр нэр дэвшигчээсээ мэдлэг туршлагаараа илүү гэж бодож дэмжиж байгаа. С.Ганбаатар нэр дэвшигчийг бол тийм сайн мэдэхгүй байна. Харин Х.Баттулгыг яагаад дэмжихгүй байгаа вэ гэвэл гаднын хөрөнгө оруулалттай компанийн захирал төрийн тэргүүн болбол Монголын хөрөнгө гадагшаа явчих магадлалтай. Тиймээс би сайн мэддэг, дээр нь боловсролтой гэдэг утгаар нь Миеэгомбын Энхболдыг дэмжиж байна. Өнөөдөр залуус олон мэргэжлээр их дээд сургууль төгсч байна. Гэтэл ажлын байр байдаггүй. Тиймээс шинэ Ерөнхийлөгчөөсөө залуусын ажлын байрыг бий болгох, залуусын чөлөөт цагаа өнгөрөөх орчныг бүрдүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллаасай гэж хүсмээр байна.

У.Хулан: Мөрийн хөтөлбөртөө шинжлэх ухааныг хөгжүүлэхээр тусгасан нь таалагдсан

19073160_1241422872646295_1034672333_o-Хамгийн түрүүнд боловсролын төвшин, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай. Нөгөө талаасаа нам нь төрийн эрх барьж байгаа учир Миеэгомбын Энхболдыг дэмжих нь зөв шийдвэр болов уу. “Монгол төр-Монгол гэр” гээд мөрийн хөтөлбөр асуудлыг бүх талаас нь шийдэх гэсэн сайн мөрийн хөтөлбөр болжээ. Тэр дундаа шинжлэх ухааныг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийхээр тусгасан нь онцлог бөгөөд надад илүү ойр санагдлаа.

М.Тамир: Залуусаа дэмжсэн зөв бодлоготой хүнээ сонгоорой

19074689_1241422002646382_1469169132_o-Хувь хүн талаасаа ч, боловсролоороо ч буурь, суурьтай хүн тул Миеэгомбын Энхболдыг дэмжиж саналаа өгнө. Өнгөрсөн хугацаанд залууст чиглэсэн ажил цөөнгүй хийсэн бүтээлч хүн. Оюутны сургалтын зээлийн санг гаргаж, оюутан залуусаа дэмжсэн. Өнөөдөр түүнийгээ улам үр дүнтэй болгох үүднээс арилжааны банкуудтай ярилцаж, зээлийн нөхцөлийг сайжруулах талд ч анхаарна гэж хэллээ. Томчуул залуусаа дэмжвэл бид ч итгэлийг нь дааж чадна. Тиймээс залуусаа дэмжсэн зөв бодлоготой хүнээ Ерөнхийлөгчөөр сонгоорой гэж залуустаа уриалъя.

19074962_1241421032646479_1192172179_o

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Миеэгомбын Энхболдын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт залуусаа дэмжсэн багц асуудал оруулсан байсан. Оюутан, залуусаа дэмжсэн хөгжлийн, эдийн засгийн тулгуур хэрэгтэй байгааг онцолсон байна лээ. Түүнчлэн бусад нэр дэвшигчээ бодвол эв эеийг илэрхийлж байгаа нь таалагдаж байгаа. Ерөнхийлөгч болбол илүү тулхтай, төрийн байдал тогтвортой байх юм болов уу. Мөн Засгийн газрыг Монгол Ардын нам барьж байгаа. Тиймээс Монгол ардын намаас Ерөнхийлөгч сонгогдвол УИХ, Засгийн газартайгаа ойлголцож, санаачилсан ажлууд нь ажил хэрэг болоход их дөхөмтэй болов уу гэдэг үүднээс дэмжиж саналаа өгнө дөө.

 

2kkk2233uyfffry58

 

 

 

 

 

 

 

 

Э.Цэцэг

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ