Facebook Twitter youtube
Б.Билэгжаргал: Миний сонголт олон залуусын оюунлаг, гэгээлэг сонголтын нээлт байгаасай
2017-06-10 өдөр 03:49

19055101_816652615155931_1944052205531907437_o (1)МУИС-ийн нэгдүгээр курсын оюутан Б.Билэгжаргал анх удаагаа сонгуульд санал өгөх гэж байгаа. “Сонгууль өгнө гэхээр л есдүгээр сарын 1 шиг догдолж байна” гэх энэ охин Өмнөговь аймгийн мянга мянган залуусын төлөөлөл. Тиймээс ч сонгуулиа заавал өгнө, өгөхдөө оюунлаг сонголт хийнэ гэж байлаа. Энэ тухайгаа “Миний сонголт бол Эвтэй Монгол Ээлтэй төрийг уриалж байгаа М.Энхболд ах байх болно. Яагаад гэвэл залуус бид оюун ухаан, эрдэм чадал илүү сайн сайханд хүргэнэ гэдгийг мэднэ. Тийм ч учраас боловсрол мэдлэгтэй оюунлаг сонголт хийнэ. Миний энэ удаагийн сонголт олон олон залуусын оюунлаг, гэгээлэг сонголтын нээлт байгаасай гэж хүсч байна” гэсэн юм.

Улаан, цэнхэр батлахын алийг нь ч өвөртлөөгүй Б.Билэгжаргал охин Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс боловсролыг нь онцгой анхаарч байгаагаа хэлсэн билээ. Сүүлийн үед зарим нам “Боловсрол яах вэ, сэтгэл л байхад болно” гэх үгийг зориудаар цацаж байгаа учраас боловсрол эзэмшихийн төлөө хичээж байгаа оюутан охин зөрж ч байж болох. Гэхдээ л түүний зөв, боловсрол чухал. Тэр тусмаа Ерөнхийлөгч болох хүнд бол бүр чухал.

О.Анир

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ