Facebook Twitter youtube
Эвтэй төр-Эдийн засгийн тулгуур
2017-06-8 өдөр 03:12

vote-yesЕрөнхийлөгчийн сонгууль өнөөдрийн Монгол оронд өрнөж буй үйл явц болохоос амьдрах хөрс, агаар, ус маань биш юм. Гэвч Үндсэн хуульд заасны дагуу энэ сонгууль болох ёстой, тэр нь тодорхой хоног хугацаатай. Яг л хүсээгүй ч өвөл болдог, хавар, зун болдог шиг байтал энэ зурвасхан үед юуг шийдэж юуг авч үлдэхээ марттал мансуурах нь харагдах юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гурван нэр дэвшигчээс нэгийг нь сонгоно. Энэ маргаангүй. Хэнийг нь сонговол ирэх дөрвөн жилд, ялангуяа сонгогч таны бизнест, танай гэр бүлийн амьдралд хэрэгтэй вэ. Энэ хамгийн чухал нь. Өөрөөр хэлбэл хаалгыг чинь тогшоод өгөх уртаас урт, нүд эрээлжилмээр мөрийн хөтөлбөр дундаас зөвхөн эдийн засагтай холбоотой бүлэг хэсгийг л хар. Тэр л танд, танай гэр бүлд хэрэгтэй. Энэ нэр дэвшигч сонгогдвол үнэхээр эдийн засаг ингэж нааштай өөрчлөгдөнө, хямралыг гэтэлнэ гэж бодсон тэр нэр дэвшигчээ л сонго. Хувь хүнд нь дургүй, дуртай нь энд хамаагүй. Сонгууль дуусна, эдийн засаг чинь л танд чухал болохоос улстөрчид улс төрөө “хийгээд” л явчихна. Хэзээ байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгч танай өрх гэрийн үүдээр орж, орлогыг чинь нэмж, зарлагыг чинь хасдаг байлаа.

TKS_2197_9880670347Ерөнхийлөгч эдийн засагт яг одоо ямар хамааралтай байна гээч. Яагаад М.Энхболд “Эвтэй Монгол-Ээлтэй төр” уриа дэвшүүлсэн гэж бодож байна? Юуны өмнө гадаад харилцаанд тун ч ноён нуруутай байх чухал. Одоо хятадын толгой тасдана гэж ингэтлээ өсөрхөж занасан нэр дэвшигч маань дэлхийн эдийн засгийн бараг л төв цэг нь Хятад орон болчихоод байгаа энэ нөхцөлд яаж тэдэнтэй гадаад худалдаа, эдийн засгийн түншлэл, хөрөнгө оруулалт ярих вэ. Тэдний төсөөллөөр бол “Хятадын дайсан” Монголын төрийн тэргүүлбээс юун визгүй зорчих манатай хаалга үүдээ бөхөлж нэвтрэх аргагүй цайз болно. Тийм оронд хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл өгөхийг “харилцан ашигтай хамтын ажиллагаа” гэж олон улсын хэмжээнд нэрлэж таарахгүй. Эсвэл Хятадын хөрш баймааргүй байна гээд нүүх үү? 2009 оны хямралын үеэр АНУ-ын конгресс улсынхаа төсвийг Бээжинд барьж очиж уулзаж зээлээ цэгцэлж байсан даа. Тийм хэмжээний давуу эрх хөршийн хувьд бидэнд олдох талтай ч үндэстнээр нь үгүйсгэсэн үг, үйлдлүүдийг нь өмнөдүүд харж л суугаа. Гэтэл бараг иргэн бүр нэг танил хятадтай, компани болгон хятад түнштэй болчихоод байхад Хятадыг гадуурхагч, тэдэнд ойртсоных нь толгойг тасдах Ерөнхийлөгч сонгогдвол тэдэнд ээлтэй байж чадах уу. Хямралын үед өрх бүрт ээлээ өгч чадахгүй ч гай болохгүй байя л даа.
Жишээ нь ОХУ, БНХАУ-ын төрийн өндөр албан тушаалтнууд М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад одоогийн албандаа, эсвэл арай дунд түвшинд ажиллаж байсныг анзаарлаа. Тухайлбал, М.Энхболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байхад ОХУ-ын Холбооны Хурлын дарга В.И. Матвиенко Санкт-Петербург хотын Захирагчаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан бол тухайн үед ОХУ-ын Холбооны Хурлын холбооны зөвлөлийн даргаар ажиллаж байсан Сергей Миронов эдүгээ Төрийн Думд Орос, Монголын парламентын гишүүдийн найрамдлын бүлгэмд ажиллаж байгаа. Тэдний харилцаа хориод жилийн түүхтэй бөгөөд түүний хамтрагчид Кремльд зөвхөн тэднээр тогтохгүй, уламжлалт, нөхөрсөг бас зарчимч харилцаатай. Харин Х.Баттулгыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян сайн мэдэх ч, тийм ч эерэг бусаар эчнээ танина. Оросуудын зүгээс ч тэр зөвхөн “Хэлсэндээ хүрдэггүй” гэдэг үнэлэмжтэй л хоцорсон билээ.
Нөгөөтэйгүүр, аль болох олон талт хамтын ажиллагаа биднийг аврах ч Япон, Герман гээд өөрийн үнэлэмжээрээ давуу эрх олгож ялгаварлаад байвал олон улс биднийг таатай хүлээж авахгүй.
Ер нь дэлхийн технологийн хаад, топ хөрөнгө оруулагчдын эн тэргүүнд тавьдаг шалгуур нь газар дорх баялаг ч, тэр орны зүдрүү амьжиргаа ч биш, ерөөсөө л улс төрийн тогтвортой нөхцөл байдал хамгийн чухал. Тиймээс ч төрийн гурван өндөрлөг нь нэг намаас байх нь хөрөнгө оруулагчдад нууцлаг ч гэмээр нааштай, харилцахад амар, итгэлцэхэд найдвартай нэг үзүүлэлт байдаг. Магадгүй М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшихэд CNN, Ройтерс олзуурхан мэдээлсэн нь үүнтэй холбоотой болов уу. “Үндэсний эв нэгдлийн” Засгийн газрыг тэргүүлж байхаасаа л хоёр хөрштэй ч, бусад орны хөрөнгө оруулагчидтай ч хамгийн эерэг уур амьсгалыг бүрдүүлж, тогтвортой төрийн жишиг, ноён нурууг илэрхийлж чаддаг байлаа. Гэтэл төрийн гурван өндөрлөг нь гурвуулаа нэг намаас мөртлөө байр суурь нь зөрчилдөж, гадаадын хөрөнгө оруулагчдыг асар богино хугацаанд үргээж чаддагийн жишээг өнгөрсөн дөрвөн жилд хангалттай харав. Энэ бол дүгнэлт хийх ёстой, хамгийн ойрын жишээ мөн.

c1y8t7lh64Харин нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд товчхон хэлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдын эчнээ танил болсон нэгэн. Харамсалтай нь тэдний хувьд “мангаа” гэдгээрээ тэр шүү дээ. Гадныхан л бол “Монголыг залгичихлаа, зажилчихлаа, хуурчихлаа” гэх, тэдэнтэй гэрээ байгуулсан хэнийг ч “авлигачин” гэж цоллох нь хамтран ажиллаж буй хоёр талд үргэлж хэцүү байсаар ирсэн. Тухайлбал, С.Ганбаатар нэр дэвшигч сонгуульд ялж Төрийн тэргүүн болж гэмээнэ Австралитай, Канадтай, урьд нь хардаж сэрдэж байсан бүхэнтэйгээ монголчуудын хэлдгээр ямар нүүрээрээ уулзах вэ. Энэ бол С.Ганбаатартай биш Монголын төртэй хийж байгаа уулзалт, айлчлал, гэрээ, хэлэлцээ болохоор санаа зовмоор хэрэг шүү.
Энэ бүхэн эцсийн дүндээ өрх бүрийн хаалгаар орно. Гаднын хөрөнгө оруулалт нэмэгдэж төсвийн хөрөнгөө боломжийн хэмжээнд хэмнэж зарцуулаад байхад тухайн гэр бүл дэх төрийн албан хаагч нь цалинтай, лизингээ төлөх чадамжтай, эмнэлэг, сургууль гээд өдөр тутамд тулгардаг төрөөс авддаг үйлчилгээ бүр сайжрах талтай. Бизнес эрхэлдэг бол зээлийн түүх нь цэвэр, зээл авах арга зам нь амар хялбар, ашиг орлого нь арвин байвал өөр бидэнд юу хэрэгтэй юм бэ. Ерөнхийлөгч эдийн засгийн төлөө юу хийнэ гээд амлачихаж вэ, түүнийг л хар. Цаана нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн гишүүний сонгогчдодоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр гээд иргэдэд үйлчлэх төрийн үүрэг арвин их. Ачааг нь тэнцүүлэх эв, хамгийн гол нь институциудын уялдаа холбоог сайжруулах туршлагыг хуримтлуулсан тэр нэр дэвшигчид ард түмнийхээ эв нэгдлийн бэлэгдэл, Монгол Улсын Ерөнхийлөгч байх эрхэм хүндтэй эрхийг хүлээх хариуцлагатай нь хамт өгчихвөл миний болон манай гэр бүлийн эдийн засагт ч ээлтэй. Төрийн бүх өндөр албыг шат дараалан хашсан, өв тэгш мэдлэг боловсролтой нэр дэвшигчид саналаа өгч, сонгоод гаднын аль ч улс оронд айлчилж, улс орондоо ээлтэй яриа хэлэлцээ хийж суухыг нь харахад ч нүүр бардам санагдана.

Х.Тэргэл

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ