Facebook Twitter youtube
Н.БАГАБАНДИ: ЕРӨНХИЙЛӨГЧ, УИХ, ЗАСГИЙН ГАЗАР ХАМТАРЧ АЖИЛЛАХ АЛТАН БОЛОМЖ ОЛДОЖ БАЙНА
2017-06-6 өдөр 03:49

babbМонгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлтэд оролцож хэлсэн үгэндээ “Манай Миеэгомбын Энхболд улс төрийн ноён нуруутай, түшиг тулгууртай хүн гэдгийг би ч мэднэ, монголын ард түмэн ч мэднэ.

Улаанбаатар хотыг найман жил удирдахдаа холыг харж, хэтийг зорьсон нь өнөөдрийн нийслэлийн хөгжлөөс харж болно. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг нэр хүндтэй, үр бүтээлтэй хашсаныг надаар хэлүүлэлтгүй Та бүхэн мэдэж байгаа. Шадар сайдаар долоон жил ажиллахдаа монголын ард түмэнд хэрэгтэй, хэлэх зүйлтэй өч төчнөөн зүйл бүтээсний амьд гэрч нь би юм. Ард түмэн Та бүхэн Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод итгэл үзүүлбэл Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хамтарч, нэгдэж ажиллах алтан боломж олдож байна. Энэ алтан боломжийг битгий алдаарай гэж ард түмнээсээ хичээнгүйлэн хүсэх байна. Би Миеэгомбын Энхболдынхоо сонгуулийн ажилд нь амжилт хүсэж, ялахын ерөөл өргөе. Баярлалаа Та бүхэндээ” хэмээлээ.

МАН-ын Монгол Ардын Намын Сонгуулийн төв штаб

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ