Facebook Twitter youtube
“Дэлхий дүүрэн” Анжелина Жоли
2017-06-6 өдөр 02:30

aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa2aaaa1a joХолливувудын сайхан бүсгүйчүүдийн нэг Анжелина Жоли энэ сарын дөрвөнд 42 нас хүрсэн. Алдартай жүжигчин аавтай, анх 6 настайдаа Оскарын шагнал гардуулах ёслолд оролцож байсан, 20 насандаа “алтан баримал” атгасан Анжелина Жоли алдартай жүжигчдийн нэг Брэд Питтэй гэрлэж, өргөсөн з, төрүүлсэн 3 хүүхдийн хамт амьдардаг байсан. Өнгөрсөн намар 10 гаруй жил хамт амьдарсан Брэд Питтээс гэрлэлэтээ цуцлуулж, хүүхдүүдийнхээ хамт амьдарч буй. Нэрд гарсан сайхан бүсгүйтэй адилханы болохын хүсэн мэс ажилбарт орсон нь бий, бас Анжелина Жолитой адилхан төрснөөсөө болж, хүмүүсийн нүдэнд өртөж, өөр болохыг хүсэж, нам тайван амьдрахыг хүсэгчид ч бий.
Урлаг судлаач Тиффани Клаус хэмээх герман бүсгүй жүжигчин Анжелина Жолитой усны дусал мэт адилхан гэдгээрээ алдартай. Гэхдээ тэр Холливудын одтой төстэй зүс царайгаа ашиглан олон нийтийн өмнө ил гарахыг хүсдэггүй. Энэ ч үүднээс тэрбээр нөхөр хүүхэд гэх мэт гэр бүлийн хүрээнд цагийг өнгөрүүлэх дуртай ажээ.

Харин Шведийн загвар өмсөгч Дани Карлсон Анжелина Жолитой адилхан болохын тулд гоо сайхны мэс засалд оржээ. Гоо сайхны мэс засалд орсны дараахан бүсгүйн карьер өсчээ. Тэрбээр дүрслэх урлаг сонирхдог бөгөөд хувийн блог хөтөлдөг.
Норвегийн загвар өмсөгч Кажа Норум Анжелина Жолитой адил төстэй болох гэж түүний нүүрний хувирал, дохио зангааг байнга дуурайдаг гэнэ. Тэрбээр шивээсний урлагийг сонирхдог.

Вероника Блэк хэзээ ч Анжелина Жолитой адилхан болох гэж хичээдэггүй, харин ч Жолитой адилхан байгаа нь түүний амьдралыг сүйрүүлж байна гэжээ. Учир нь Вероника Блэк дунд сургуулийн сурагч байхаасаа л Жолитой адил хэмээн бусад хүүхдүүд шоолдог байсан гэнэ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ