Facebook Twitter youtube
Монголоос сумогийн анхны ояката төрлөө
2017-06-6 өдөр 01:38

TsevegnyamЯпоны “nikkansports.com” сайтад Монголоос анхны сумогийн ояката төрж байгаа тухай сайхан мэдээ гарчээ. Мэдээлэлд “Японы сүмо бөхийн холбооны ТУЗ-ийн гишүүд энэ сарын 1-нд хуралдаж, Томозүна дэвжээний оякатагаар Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг томилохоор шийдвэрлэжээ.

Тус дэвжээний ояката Томокүна энэ сарын 12-нд 65 насны босго алхаж, тэтгэвэртээ гарч байгаа бөгөөд түүний залгамж халаагаар Кёкүтэнхо ийнхүү томилогдсон байна. Тэрбээр тус дэвжээний 11 дэх ояката болж байгаа юм.

Мөн нэгэн онцгой тохиолдол нь Японы сумо бөхийн дэвжээний анхны Монгол гаралтай ояката нь Н.Цэвэгням болж байгаа билээ. Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сард иргэншлээ сольж, Япон улсын иргэн болсон юм” гэсэн байна. Н.Цэвэгням Монголоос анх сумод хөл тавьсан 6 залуугийн нэг, сумод хамгийн удаан хугацаанд барилдсан, тогтвортой амжилттай бөхийн нэг. Н.Цэвэгнямыг ояката болно гэсэн яриа эртнээс гарч байсан билээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ