Facebook Twitter youtube
АЖ Н.Сувдын шинэ бэр хөл хүнд
2017-06-5 өдөр 02:12

NandintsetsegАрдын жүжигчин Н.Сувд гуай Т.Бат-Оргил, Т.Мөнх-Оргил гээд ооны эвэр шиг хоёр хүүтэй. Хүүхдүүдийнх нь аав дипломатч Төрболд асан ч нэртэй жүжигчин ээжээр нь илүүтэй овоглон ярьдаг. Том хүү Т.Бат-Оргил нь 20 гаруй жилийн өмнө Батцэцэг гэдэг багш бүсгүйтэй хамт амьдарч эхэлсэн. Батцэцэг хоёр охиноо дагуулан Т.Бат-Оргилтой амьдарч эхэлсэн болохоор нэртэй жүжигчний олны танил хүүг жинхэнэ эр хүний сонголт хийлээ гэж бахархдаг байв. Хачирхалтай нь Т.Бат-Оргил 40 гарсан насандаа аав ээжээсээ зөрөн байж ханилсан авааль эхнэрээ 21 жилийн дараа дөрөв таван хүүхэдтэй нь орхиж шинэ амьдрал зохиолоо. Америкт багагүй хугацаанд амьдарсан Т.Бат-Оргил телевизээр гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаагаа зарлаж, анхны амьдралдаа цэг тавьсан. Удалгүй Д.Нандинцэцэг гэдэг хуульч бүсгүйтэй олны өмнө ил гарч, хамтдаа амьдраад 2-3 жилийн нүүр үзлээ. Т.Бат-Оргил МАН-аас гарч шинээр “ХҮН” намыг байгуулах үеэрээ Д.Нандинцэцэгтэй танилцжээ. Т.Бат-Оргил намаа сольж, шинэ намд элссэн шигээ эхнэрээ сольж, шинэ бүсгүйтэй хамт амьдрах болсон. Д.Нандинцэцэгийг хятадуудтай ажиллаж, чамгүй бэлжсэн бүсгүй гэдэг. Царай зүсээр олноос, тэр тусмаа өмнөх эгчмэд эхнэрээс нь илүүрхэх зүйл үгүй болохоор “бүсгүйн мөнгөнд боллоо” гэж хардсан коммент харагддаг. Т.Бат-Оргилын шинэ найз бүсгүй Д.Нандинцэцэг олны өмнө ил гарах дуртай, болсон болоогүй үдшийн хүлээн авалтанд бүлтийтэл гоёчихсон ирдэг. Ардын жүжигчин Н.Сувд гуай ч том хүүгийнхээ шинэ сонголтыг хүлээн зөвшөөрсөн бололтой, хамтдаа нэг удаа олны өмнө гарсан. Жүжигчин Н.Сувдын бэр Т.Нандинцэцэг хөл хүнд болжээ. Үүнийгээ ч батлах гэсэн мэт нэлмэгэр хувцас өмсөн, өндөр өсгийтөө “халж”, байнга “балерина” улт өмсөх боллоо.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ