Facebook Twitter youtube
“Согтуу” Очир
2017-06-5 өдөр 02:01

Damba-OchirЛүнгийн замыг засах гэж там болгосон хэргийн эзэн гэгдэх УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нэрээ Зам-Очир болгосон гишүүн одоо Согтуу-Очир гэгдэх бололтой. Эрдэнэт хотоос УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдсон энэ эрхэм 2012 оны сонгуулиар өвдөг шороодсон ч, дахин 2016 оны сонгуульд ялалт байгуулан шаргал ордонд эргэн ирсэн билээ. Эрхэм гишүүн Зам-Очир байнгын хорооны хуралдаанд согтуу суусан тухай яриа тархаж, бүр бичлэг ч хүртэл цацагдсан байх аж. Харин улстөрчид улайхгүй худал хэлдэг хойно доо, үүнийгээ үгүйсгэж, даралтны эмээ уусан нь эрхэм гишүүд архи шиг үйлчилж, ийм нөлөө үзүүлсэн бололтой. Төрийн ажлыг энэ мэт эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй хүмүүс л явуулах нь хэвийн үзэгдэл болж байна даа.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ