Facebook Twitter youtube
“Киви”-гийнхэн
2017-06-2 өдөр 02:36

Kivi hamtlag“Киви” хамтлаг анх 2004 онд байгуулагдсанаас хойш үндсэн гурван гишүүнийхээ тоог барьдаг ч орж гарсаар зургаан гишүүний нүүр үзсэн. Анх Ука, Намуун, Энхзол гэсэн гурван гишүүнтэй байсан ч Энхзол Бээжинд сурахаар явж, оронд нь Халиунааг авсан. Б.Халиунаа дуучин О.Анхбаяртай гэрлэж, гэрээ зөрчсөн хэргээр хэл амтайхан хамтлагаасаа гарсан. Тийм болохоор одоо ч хамтлагийнхантайгаа ойр биш. Халиуны оронд Намууны найз Солонгоог хамтлагтаа авсан. Солонго хамтлагтаа хоёр жил бололгүй “Анод”-ын Даваагийн хүүтэй гэрлэснээр хамтлагаа орхисон билээ. Харин Намууны найз Агий “Киви” хамтлагт орсноор одоо хүртэл хамт яваа.
Хамтлагийн ахлагч Ука ээж болсноор “Киви” хамтлагийн хамтын уран бүтээл удааширч, Ука ганцаараа дуулж байгаа. Богино хугацаанд хоёр ч цомгийн ард гарсан Ука удахгүй хоёр хүүхдээ угтан авна. Цуутай хүүхэн хуримгүй гэгчээр хурим найрын сураг анир гардаггүй. Укагийн нөхөр өмнө нь хоёр эхнэр сольж, хоёр хүүхдийн аав болсон амьдрал туулсан нэгэн. Ука хоёр хүүхдээ төрүүлэхээр тэр залуу дөрвөн хүүхдийн аав болно. Тиймээс ч өмнөх хоёр бүсгүй, хоёр хүүхдийнхээ нүдийг бүрэлзүүлж сүр дуулиантай хурим хийхгүй биз. Ука булган сүүлтэй байж, хамтлагийн хоёр гишүүн нь найз залуутай болсон. Ука “булган сүүлээ” өгсөн шиг тэд мөн л өмнө нь гэр бүлтэй, үр хүүхэдтэй байсан залуустай дотноссон. “Киви”-гийн Намууны хадам ээж нь “Үл хөдлөхийн” гэж нэршсэн Долгормаа, түүний ганц хүүтэй учирч охинтой болжээ. Өмнө нь бэртэй, хүүхэдтэй байсан Долгормаа хатагтай Намуунааг ёс төртэй бэр буулгах гэж яарахгүй байна. “Киви”-гийн Агий мөн л эхнэр сольдгоороо алдартай УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эхнэр, охидоос нь салган байж дотноссон гэдгийг хүмүүс мэднэ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ