Facebook Twitter youtube
“Сatwalk” хамтлагийн гишүүний амь насанд дуучин халдсан уу?
2017-05-31 өдөр 04:23

TukaaaaЗагвар өмсөгч бүсгүйчүүдээс бүрдсэн “Catwalk” хамтлаг хамтлаг залуусын нүд, чихийг баясгаж явсан цаг саяхан. Тус хамтлагийн гишүүн О.Пүрэвдулам, Топ моделиор тодорч, “Монгол газар”-ын Мянганбаярын гэргий болсноор уран бүтээлээ орхисон. “Catwalk” хамтлагийн гишүүн Т.Туяамаа гэр бүлтэй болж, загварын чиглэлээр Австралид ажиллангаа суралцаж яваа.
“Catwalk” хамтлагийн хамгийн хөөрхөн гишүүн Э.Тунгалагтамир “ETV” телевизийн “Шивнээ” үдшийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсныг хүмүүс сайн мэднэ. “Дурлалын ангууч” кинонд дүр бүтээгээд амжсан адтай бүсгүй маань үдшийн нэвтрүүлэг хөтлөх үедээ нэрээ Марал болгон өөрчилсөн байсан. Тэрчлэн “Гайз” хамтлагийн гишүүний Бат-Ундралтай сүй тавилаа гэж яригдаж байсан билээ.
Ажил амьдрал нь цэцэглэж явсан залуухан сайхан бүсгүй, фото модель Э.Тунгалагтамир таалал төгсчээ. Одоогийн байдлаар цэл залуухан сайхан бүсгүйн таалал төгссөн учир шалтгаан тодорхойгүй байгаа юм байна. Алдсан хүн 10 тамтай гэдэг болохоор фэнүүд нь нэр бүхий нэгэн гэр бүлтэй дуучинг хардаж байгаагаа сэтгэгдлээр илэрхийлэх болжээ. Гэхдээ хардаад байгаа дуучин нь сүйт залуу гэгдэж байсан Бат-Ундрал биш гэж хүмүүс онцгойлон ярьж байна. Талийгаачийн гэр бүл, ах дүү нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ