Facebook Twitter youtube
Алтаншагай ангийнхандаа ажил олгов
2017-05-30 өдөр 08:51

Muruudliin teatrЖүжигчин Алтаншагай, Эрхэмбаяр хоёр УДЭТ-аас гарч, хошин урлагийн Мөрөөдлийн театр байгуулсан нь алдсан уу, оносон уу гэдгийг цаг хугацаа харуулах байх. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэж бодвол багагүй мөнгө хураасан биз. Харин хошин урлаг гэж “онигоо” ярихын дайны марзаганаж, онигоог тайзан дээр үзүүлдэг болсон өнөө үед УДЭТ-т тавигдаж байгаа жүжигтэй, түүнд оролцон дүр бүтээхтэй нэг шог үзүүлбэрийг яахан зүйрлэж болох билээ. СУИС-ийг 2006 онд төгссөн Алтаншагай ангийнхаа анд Батуушкаг анх Мөрөөдлийн театртаа авч, хамтдаа ажилласан. Дараа нь Архангайн театрт ажиллаж байсан Үржээ гэдэг бүсгүйг хамтлагтаа авч, Мөрөөдлийн багийн гишүүн болгосон билээ. Саяхан СУИС-ийн ангийнхаа Отгоо, Ганбаа, Сөрөлт гурвыг театртаа нэмчихээд, “шинэ үүргэвчтэй болсон” гэж хашгирч, Отгоог орой болгон зурагтаар орилуулах боллоо.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ