Facebook Twitter youtube
“Оюуны Ундраа”-гийн Отгонбаярын охин Т.Ариунаагийн стилистээр ажиллаж байна
2017-05-30 өдөр 00:36

SarnaiiiOyunii Undraa“Боловсрол” телевизээр “Яг түүн шиг” шоуны зочин шүүгчээр оролцсон МУГЖ дуучин Т.Ариунаагийн шинэ имидж дүр төрх олны анхаарлыг татсан. Тавин настай эмэгтэй 25 наст шиг тэгж гялалзана гэж хэн санах билээ.
Хагас зуун жил амьдарсан, тайзан дээр 40 шахам жил гялалзсан дуучин Т.Ариунаагийн шинэ төрхийг “Энновстайл” ХХК-ний нэгж болох “Миний Хувийн Стилист”-ийн багийн хамт олон хариуцан гүйцэтгэж ажиллажээ. “Энновстайл” ХХК-ийг “Оюуны Ундраа” группын босс С.Отгонбаярын охин удирдаж ажилладаг. “Миний Хувийн Стилист”-ийн багийн хамт олон урьд нь “Sweetymotsion” хамтлагийнхантай ажиллаж байсан туршлагатай.
Өмнө нь дуучин Т.Ариунаа мэргэжлийн стилистгүй байсан бөгөөд түүний стиль имижийг шинээр бүрдүүлсэн стилистүүдийн багийг хүмүүс сонирхох боллоо. Дуучин Т.Ариунаа “Мэргэжлийн стилистийн чиглэлээр манайд ажиллдаг хүмүүс ховор байдаг. Энэ чиглэл одоо л Монголд хөгжиж байна. Миний хувьд чиглэлийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг институт болох “Innovstyle” -ийн баг хамт олноор хувийн стилистын цогц үйлчилгээ үзүүлдэг баг хамт олонтой хамтран ажилласандаа баяртай байна. Мэргэжлийн дуучдад энэ чиглэлээр хөгжиж боловсрох, хувийн стилистийн хэрэгцээ маш их байгааг би энэ хамт олонтой хамтран ажиллахдаа сайн ойлгосон. Ялангуяа олны танил болсон манай урлаг соёл, улстөрийн эмэгтэйчүүдэд энэ чиглэлийн үйлчилгээ ихээхэн чухал, ажил амьдралых нь нэгээхэн хэсэг байх ёстой юм болов уу гэж бодогдлоо. Европт боловсрол эзэмшин мэргэшсэн, сургууль соёлыг нь төгссөн мэргэжлийн хувийн стилисттэй хамтарч ажилласандаа үнэхээр сэтгэл хангалуун байна” гэж ам алджээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ