Facebook Twitter youtube
ДУУЧИН Э.БОЛОР-УЯНГЫН ”ХАЙРЫН ТЭНГЭР ЧИ МИНЬ” ДУУГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
2017-05-27 өдөр 06:37

6u7epf1m4sei49057v5i1db7l5_bСТА дуучин Э.Болор-Уянга “ladies summer night” нэртэй тоглолтоо хийх гэж байна. Тоглолт зургаадугаар сарын 7-нд “Corporate” зочид буудлын “Cosmopolis lounge”-д болно.

Дуучин маань өөрийн “Энэ миний огторгуйд” шинэ цомогтоо орсон дуугаа толилуулах юм. Мөн МУ-ын Гавъяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, ая зохиогч, дуучин Б.Ангирмаа, дуулсан дуу болгон нь хит болдог дуучин Б.Баярцэцэг, олон сайхан жүжгийн дууг амилуулан сонсогчдын хүртээл болгосон жазз дуучин Ц.Хулан, дуучин Н.Наранбаатар /Наагий/, Radio DJ Ялалт нар тоглолтод оролцож ая дууныхаа дээжээс хүргэх юм байна.

Тохьтой орчинд, дуртай дуучидтайгаа хамт цагаа сайхан өнгөрөөх алтан боломжийг бүү алдаарай. Дашрамд дурдахад энэ өдөр дуучин бүсгүйн маань төрсөн өдөр тохиож байгаа юм байна.

Авъяаслаг дуучин Э.Болор-Уянгадаа амжилт хүсээд түүний дуулсан “Хайрын тэнгэр чи минь” дууг толилуулж байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ