Facebook Twitter youtube
“ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д “АЗ ЖАРГАЛЫН ХОТХОН” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
2017-05-26 өдөр 03:59

UB park2017.05.26-06.05-ны өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ “Гранд Эвэнт” ХХК-тай хамтран,“Алтан жолоо“ групп ерөнхий ивээн тэтгэгчээр оролцон “Эх үрсийн баяр”-ын өдрүүдээр 10 хоногийн турш “Аз жаргалын хотхон” өдөрлөгийг цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар ажиллаж байна. Энэхүү өдөрлөгт Үндэсний хүнсний манлай үйлдвэр 10, Хүүхдэд зориулсан ахуйн хэрэглээний 10, хүүхдэд зориулсан нэмэлт тэжээлийн 5, дээд зэрэглэлийн ресторан 10, импортын 15 компани, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар,Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Скаутын холбоо болон хүүхдийн зуслангууд, балетын сургалтийн төвүүд, гоо зүйн сургалтын төвүүд, МХО, Хүүхэлдэйн театр, Хархорин театр, Андра модель агентлаг, Эко телевиз-Эра модель агентлаг “Бяцхан модель” шалгаруулах арга хэмжээ урлаг соёлын тоглолт, Улаанбаатар чуулга, хүүхдийн төлөө ТББ-ууд зэрэг нийт 60 гаруй байгууллага аж ахуй нэгжүүд оролцож хүүхэд болон гэр бүлүүдэд зориулсан эрүүл аюулгүйн чанар стандартыг хангасан бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа танилцуулан сурталчлах,сургалт зөвөлгөө зөвлөмжүүдийг өгөх, хүүхдэд зориулсан театрчилсан тоглолт, урлаг соёлын тоглолт, нийгмийн хариуцлагыг интертайментаар боловсрол олгох сургалт сурталчилгаа зэрэг бүрэн цогц арга хэмжээг хүүхэд багачууд, гэр бүлүүдэд зориулан зохион байгуулна. Мөн “Аз жаргалын хотхон” өдөрлөгийг зорин ирсэн хүүхэд багачууддаа Julie’s брэндийн жигнэмэгийг үнэгүй бэлэглэхээс гадна, Brick house хүүхдийн тоглоомын дэлгүүр ирсэн бүх хүүхдийг үнэ төлбөргүй тоглуулан бэлэг барьж, урлаг соёлын тоглолт үзэх, үлгэрийн баатруудтай зургаа татуулах,тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоомд оролцож бэлэгээр шагнуулах, аав ээжтэйгээ шилдэг рестораны хоолыг 5000 төгрөгөөр зооглох, брэндийн чанартай тоглоом, амттан зэргийг үйлдвэрийн үнээр хямдралтай худалдан авах, ёслолын буудлага үзэх, сугалаа сугалан азтан болох тэр л гайхалтай өдөрлөг их хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Гэр бүл хүүхэд багачуудаа урьж байна.

Web : www.ubpark.mn

Tel : 7555-4646

“Grand event” LLC CEO Б.Солонго

Phone : 88101274

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ