Facebook Twitter youtube
МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарч байна
2017-05-26 өдөр 02:42

Bayarmaa ohidГлинкийн тэмцээний тэргүүн байр, Муслим Магомаевын тэмцээнээс Гран при авч олон улсад нэр алдраа цуурайтуулж, дуурьт дуртай бүхнийг бишрүүлсэн Г.Ариунбаатар Буриадын театрт уригдан ажиллаж, дэлхийн томоохон театруудад дуулж байгаа. МУГЖ Г.Ариунбаатар урлагийн тайзан дээр гялалзаж, Английн хатан Элизавета, ОХУ-ны ерөнхийлөгч В.В.Путинг бишрүүлж яваа ч хувийн амьдрал нь тогтворгүй байна. “Ану хатан” Отгонжаргалтай нэр холбогдож хувийн амьдралын тал дээр асуудалд орж, эхнэр нь олон нийтийн цахим сүлжээгээр эр нөхрөө таагүй байдалд оруулж гомдоосон. Нижгэр хурим хийсэн, хөөрхөн хүүтэй хосуудын харилцаа хурцдаж, шүүх цагдаадаа тулсан билээ. Гэвч уруул дордовч элэг дордохгүй болохоор удалгүй эвлэрч хамтдаа Буриадыг зорьсон. Шинэ газар, амьдралаа өөрөөр эхэлсэн тэдний харилцаа сайн байж, уучилна гэдэг ухааных гэдгийг МУГЖ Г.Ариунбаатар, З.Туяа хоёр харуулан сайхан амьдарч явсан ч, хамтдаа удаан байж чадсангүй бас л хоёр тийш болсон гэдэг. Хагарсан шаазан эвлэдэггүй гэдэг л энэ байх.
МУГЖ Г.Ариунбаатар Төв аймгийн харъяат. Гэргий З.Туяа нь мөн Төв аймгийнх. Г.Ариунбаатарын гэргий Туяагийн аав Зоригтбаатар ажилсан хөдөлмөрчөөрөө нутагтаа гайхагдсан, тэр чинээгээрээ чинээлэг хангалуун амьдралтай айл байдаг. Г.Ариунбаатарыг өдий дайны амжилттай яваад эхнэр З.Туяагийнх нь нөлөө багагүй бий. Ар талыг нь найдвартай дааж, Г.Ариунбаатар дуучныг уран бүтээлээс өөр юунд ч санаа зовохооргүй байлгаж чаддаг гэж амьдралыг нь мэдэх хүмүүс ярьдаг.
Харин алдарт хосуудын ам зөрөх шалтгаан, тэдний хооронд хэрүүл дэгдсэн нь анх Г.Ариунбаатар гавьяатад хадмуудынх нь бэлэглэсэн машинаас үүджээ. Г.Ариунбаатар гавьяат хуриманд ирсэн инж болох машинаа зарж аав ээждээ байр авч өгснөөс болж тэдний гэр бүлийн маргаан гарсан бололтой. З.Туяагийн эгч нар ч даарин дээр давс нэмж, хосуудын харилцаа нэг машинаас болж таагүй болсон, түүнээс хойш харилцаа нь сайжрахгүй байсаар туурга тусгаарлав гэж амьдралыг нь мэдэх хүмүүс халагладаг.
Одоо Г.Ариунбаатар шинэ хайр дурлалтай учирч, авъяаслаг жүжигчин Баярмаатай хайр сэтгэлийн холбоотой бөгөөд саяхан хайр сэтгэлийн баталгаа болсон хүүхдээ угтан авчээ. Амьдрал баян болохоор хүмүүс хайртай дуучин жүжигчнээ хайрлаж, хамтдаа сайхан байгаа бол болоо гээд аз жаргалын дээдийг ерөөж сууна.
МУГЖ Г.Ариунбаатар бурханаас ховорхон заяасан авьяастай дуучин, тайзан дээр гарч ирээд дуулахад үзэгчид тэр чигээрээ татагддаг, үнэхээр авъяастай, сайн дуучин. Г.Ариунбаатарын энэ ур чадварыг гадныхан ч биширдэг. Энэ залуухан дуучин ирээдүйд дэлхийн том том алдартай тайзан дээр Монголын нэрийг гаргах нэгэн гэдгийг мэргэжилтнүүд өндөр үнэлдэг билээ. Авьяастай хүнд сайн эхнэр, найдвартай ар тал ус агаар шиг хэрэгтэй гэдгийг олон авьяастны амьдрал харуулсан билээ. Нас нь залуу ч, урлагийн тогоонд чамгүй чанагдаж, сайн дуучны авъяасыг жүжигчин Б.Баярмаа хайрлаж, хэн хэндээ түшигтэй, нэгнээ ойлгож дэмжих сайхан гэр бүл болж чадах биз ээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ