Facebook Twitter youtube
Илбэе
2017-05-25 өдөр 00:46

Asa avargiin hatsriig ilegchСумогийн их аварга Асашёорюү 2010 оны 10 дугаар 3-нд зодог тайлснаас хойш эх орондоо амьдраад долоон жил болох нь. Монголд ирээд үндэсний бөхөөр барилдах байх гэсэн ч барилдсангүй. Хааяа хурдан морь сойж, бизнес эрхэлсэн, хувьдаа банкдаа томоохон бизнесмэн болжээ. Ах нь МАН-ын гишүүн, Бага хуралд нь багтаж, хоёр удаа УИХ-д сонгогдсон гишүүн. Харин дүү нь ахаасаа тэс өөр сонголт хийж, 2013 онд Ардчилсан намд элсэн, ҮБЗ-д нь багтсан. Аса аварга найз Б.Жавхлангийнхаа аав “Женко” Баттулгатай сүрхий сүжрэх болсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн компанид ажилд нь одоо идэвхийлэн оролцох байх. Эхний ээлжинд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын зохион байгуулсан “Алтан агсарга” наадамд Асашёорюү Дагвадорж идэвхтэй оролцлоо. Энэ үеэр нэгэн үл таних бүсгүй Асашёорюүгийн хацрыг илбэж, хөгжилтэй зантай сумогийн аварга таатай байгаа бололтой инээж суусан. Авааль гэргийгээсээ туурга тусгаар амьдарч байгаа Дагвадорж одоо ч гоонь эр хэвээрээ. Их аваргыг эмэгтэй хүнд илбүүлж, дотносон амьдрахад буруутгах хүн ердөө гарахгүй.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ