Facebook Twitter youtube
Г.Золбоот хүүтэйгээ кинонд тоглов
2017-05-19 өдөр 01:28

ZolbootМУГЖ Г.Золбоот 1990-2000 онд кино гэлтгүй, урлагийн салбар хүнд байхад эрэгтэй жүжигчдийн нүүрийг тахалж явсан жүжигчин. Сайхан залуутай Монгол кино гарвал тэнд жүжигчин Г.Золбоот тоглож байх жишээтэй. Холливудын одод кинонд тоглохдоо “Тэдэн зуун сая доллар, тусгай онгоц, 7-8 унтлагын болон ариун цэврийн өрөөтэй, өрөөнд зөвхөн ийм орц найрлагатай сүрчиг шингээж, тийм цэцэг тавь” гэсэн шаардлага тавьдаг. Харин 1990-ээд оны эхэн үед Монгол кинонд тоглосон жүжигчид өглөөний цайндаа тал гамбир идчихээд зураг авалтанд орох үе байсан гэдэг. Тэр үеийн жүжигчид ажил мэргэжилдээ дуртайдаа л кинонд тоглож явсан байх.
Олон кинонд сайхан залуугийн дүр бүтээсэн жүжигчин Г.Золбоотод сэтгэл алдрах бүсгүй олон, гэрийнх нь утсаар залгаж, гэргийг нь загнах хүүхнүүд ч цөөнгүй байсан гэдэг. Энэ хүнд үеийг хамтдаа давж, амьдралаа авч үлдсэн сайхан хосууд 50 дөхсөн насандаа салсан, Г.Золбоот гоонь эр гэсэн яриа гарах болсоор удлаа. Угаасаа МУГЖ Г.Золбоот хувийн амьдралынхаа талаар хүнд ярих биш, энэ тухай тайлбар тавиагүй.
МУГЖ Г.Золбоот энэ хавар монголчуудыг дагуулсан “Хайр эргэсэн хавар” кинонд тоглолоо. МУГЖ Г.Золбоот Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр гуайн бэр жүжигчин Д.Батцэцэгийн нөхөр, УДЭТ-ын жүжигчин “Нора” Баярмааг залуу амрагаа болгон тоглосон. Энэхүү телевизийн олон ангит кинонд Г.Золбоот З.Хангалтайгаа хамт тоглож, амьдрал дээрх аав хүү хоёр, дэлгэцнээ ч хамтран аав хүү болж хослон тоглов.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ