Facebook Twitter youtube
Ээж охин хоёр
2017-05-17 өдөр 04:59

Suvd eejteigeeАрдын жүжигчин Зууны манлай гоо бүсгүй Л.Цогзолмаа “Цогт тайж” киноны гүнжийн дүрээр цэл залуу нас нь дэлгэцэнд мөнхрөн үлдсэн. “Цогт тайж” киноноос харахад Л.Цогзолмаа сайхан бүсгүй байсан нь илт. Дээр нь Ардын жүжигчин Хайдав гуай, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай хоёр Л.Цогзолмаа гуайг сайхан хүүхэн явсан тухай ам уралдан магтаж, хүмүүсийн сэтгэлд үнэлэмжийг нь улам өсгөдөг. Л.Цогзолмаа гуайн том охин Н.Сувд “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай хатны дүрээр олны сэтгэлд хоногшсон, олон кинонд залуу сайхан дүрээ мөнхөлсөн алдартай Ардын жүжигчин. Ээж, охин хоёр монгол үндэстний хувцсаараа гоёсон зураг авахуулах тэр үед морьтой хүн бууж хармаар, явган хүн зогсож хармаар байсан даа.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ