Facebook Twitter youtube
Хөтлөгч Халиуны Итали найз залуу Universe best songs наадмыг шүүж байна
2017-05-5 өдөр 02:12

KhaliunUniverse Best Songs нэвтрүүлгийн шинэ улирлын шүүгчээр УГЗ Б.Долгион, “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай, монгол реппер GEE нар шүүгчээр ажиллаж байгаа билээ. Харин гадаад шүүгчээр Итали улсын иргэн DJ Жаон гэдэг залуухан эр ажиллаж байгаа. Жаоныг UBS телевизийн хөтлөгч Халиуны найз залуу гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ. Хосууд гурван жил гаруй хугацаанд хамтдаа амьдарч байгаа. Монгол, Италид аялж, хадмуудтайгаа танилцсан. Жаон Халиуны хүүд сайн ханддаг. UBS телевизийн хөтлөгч Халиуныг Итали залуутайгаа гэрлэж магадгүй гэлцдэг. Нэвтрүүлэгч Халиун заяаны ханиа олсон тухайгаа зарлаж, “Хүн бидний насны хайр, Заяаны хань гэгчлэн ярьдаг зүйлийг өөрөөр “Ихэр сүнс нэгдэх” хэмээн нэрлэдэг байна. Юу гэсэн үг вэ гэвэл, бидний бие буй сүнсний ихэр болох сүнс нь та бидний заяаны хань болох хүний биед байдаг бөгөөд түүнтэйгээ учирсан үед хоёр сүнс нэгддэг юм байна. Хүн хайр энэрэл, уучлал, өршөөлийн тухай амьдралынхаа туршид хангалттай сайн суралцаагүй тохиолдолд заяаныхаа ханьтай учирдаггүй гэнэ шүү. Заяаны ханиа олсон олон хүн тэр учралын өмнөхөн, эсвэл дараахан “ухамсрын шөнө”-ийг туулж хатуужаад, сэтгэл санаа оюун бодлын хувьд цэгцлэгдсэн байдаг аж. Тиймээс заяаны ханьтайгаа амьдралаа холбоно гэдэг их аз завшаан, хувь тавилангийн бэлэг байдаг. Нэгдэхээс өмнө сүнс тус бүр арга, билигийн хувьд өөрийн тэнцвэрээ олсон байх ёстой. Зарим ихэр сүнснүүд дэлхий дээр учирдаггүй, насан турш ухамсрын түвшинд оршсоор дуусдаг. Энэ тохиолдолд нэг сүнс нь бодит орчлон дээр өөр нэг сүнстэй итгэлцэлийн холбоо тогтоон амьдарч байсан ч өөрийн ихэрийг оюун санаагаараа мэдэрдэг. Заримдаа ихэр сүнснүүд өөр өөр цаг хугацаанд хүн төрхөө олсон явдал ч байдаг. Хэдий сайхан боловч заяаны ханьтайгаа учрах нь таниас сэтгэлзүйн болон оюун санааны асар том дэвшил, ухаарлыг шаарддаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх…” гэж аргагүй л насны ханиа олсон хүн шиг сургаал бичжээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ