Facebook Twitter youtube
Ховор чихрийн бодлоготон
2017-04-24 өдөр 06:19

Kherlen“Дуулж чаддаггүй нь дуучин болсон” цагт хэн хүчтэй нь “байгалийн шалгарал”-аар эрхгүй ялгарч үлдэх юм. Дуучин П.Хэрлэн СУИС-ийн оюутан байхаасаа “Элкондор” хамтлагт дуулж, олны танил болсон сайн дуучин. П.Хэрлэн борооны дараах мөөг шиг олширсон болсон болоогүй дуучдын дэргэд мэргэжлийн дуучин ямар байх ёстой, хоолойн чадал царааны гайхамшгийг үзүүлдэг дуучин. Гэхдээ “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханы хэлдгээр “ховор чихрийн бодлоготон”.
Олны өмнө тэр бүр гардаггүй, байн байн тоглолт хийж үзэгчдээ уйдаж залхаадаг хүн биш дуучин П.Хэрлэн. “Жигүүр гранд” группт харъяалалтай дуучин П.Хэрлэн дөрөвдүгээр сарын 7-нд UB паласт тоглолтоо хийлээ. Зууны манлай дуучин Б.Сарантуяа, МУГЖ Дашдондог, “Харанга”-ын Чука, “Никитон”-ы Батчулуун, “Хурд”, “Камертон”, “Sweetymotion” хамтлаг, Т.Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа, Наран тэргүүтэй рок попын хамгийн шилдэг дуучид П.Хэрлэнгийн бие даасан тоглолтонд оролцон ая дуугаа өргөжээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ