Facebook Twitter youtube
Алмазны бизнес эрхэлдэг Ч.Сайханбилэгийн гэргий О.Байгал “Валентино” брэндийг оруулж ирлээ
2017-04-24 өдөр 00:24

Tuul BaigalЕрөнхий сайд Ч.Сайханбилэг 2016 оны УИХ-ын сонгуулиар БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байсан “банхар” Батзоригт ялагдаад ичсэн юм байлгүй, нам гүм байх болсон. Харин мисс, загвар өмсөгч гэргий нь бизнесээ эрхлэн экс ерөнхий сайд нөхрөөсөө илүү олны өмнө гарах болсон билээ. Мисс О.Байгал Америкт нөхрөө даган амьдарч байхдаа “манюкур, педикур” сурч, эх орондоо 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн ирэхдээ “Байгал” гоо сайхны салон ажиллуулан бизнесийн гараагаа эхлүүлсэн. “Байгал” гоо сайхны салоныг нь сайн найз загвар өмсөгч Э.Одгэрэл, топ модель Ч.Туяацэцэг нар нүүр царай нь болж сурталчилдаг. О.Байгал хатагтай 10 гаруй жил гоо сайхны салон ажиллуулсны эцэст эр нөхрөө Ерөнхий сайдаар ажиллах үед Зайсанд алмазны дэлгүүр нээн ажиллуулсан билээ. Эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэд нь талх байцаа таллаж, төмс ширхэглэж, ургамлын тос граммлан авч хэцүүхэн амьдар байхад Ерөнхий сайдын мисс гэргий “тансаглалаа” гэж шүүмжлүүлж байсан. Мисс О.Байгал өөрөө загварыг нь гаргасан дизайнер Алтантуяа болон Байгал нарын бүтээл “БАЙГАЛ” брэндийн “Тоонот ГЭР” загварууд
болох тоонолжин хээтэй алмазууд бүсгүйчүүдийн сонирхлыг татаж, “Гоёо” ноолуурын үйлдвэр хамтарч байсан. 9 каратын цагаан алт, 2.26 каратын 112 ширхэг очир эрдэнэ, оюу орсон гэсэн танилцуулгатай үнэт эдлэлийг “авгайдаа хайртай хүн авдаг л эд” болж чадсан.
Алмазны бизнес эрхэлж амжилттай яваа хатагтай О.Байгал дахиад тансаг зэрэглэлийн дэлгүүр нээлээ. Италийн алдарт Valentino брэнд Монгол улс дахь салбар дэлгүүрээ Baigal брэндтэй хамтран нээсэн онцгой үйл явдал уржигдар Shangri-La Моллд болж өнгөрлөө. Тансаг зэрэглэлийн хувцас загварын ертөнцөд бүтэн зуун дамнан оршин тогтнож, амжилтын оргилд хүрсэн Valentino брэнд Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөрөө Baigal брэндийг сонгожээ.

Энэ үдэш Baigal брэндийн үүсгэн байгуулагч О.Байгалийн урилгаар Dior брэндийн Монгол дахь салбарын захирал Ц.Батчулуун, Наран трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Удвал, Таван Богд группын ТУЗ-ын гишүүн Д.Хулан, Төгөлдөр сангийн тэргүүн Х.Отгонтуяа, Сарнайх ХХК-ийн захирал Ү.Сарнай, Орчлон сургуулийн ерөнхий захирал Д.Батмөнх, Louis Vuitton брэндийн Монгол дахь салбарын захирал Б.Дэлгэрмаа, топ модель Э.Одгэрэл, Ч.Туяацэцэг, Мисс Ч.Мичидмаа, Г.Оюунгэрэл, Бюро 24/7-гийн захирал Ө.Содгэрэл, Ажигана ХХК-ийн захирал Э.Туул, МАК ХХК-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Улаанбаатар Их Дэлгүүрийн гүйцэтгэх захирал Э.Мөнгөнцэцэг тэргүүтэй бүсгүйчүүд хүрэлцэн ирлээ. Эдгээр бүсгүйчүүд Valentino, Baigal брэнд нээгдэж байгааг тохиолдуулан, хүндэтгэх үүднээс тус загварын ордны хувцас, аксесуар, үнэт эдлэлээр гангарсан байлаа.

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ