Facebook Twitter youtube
МУГЖ Т.Ариунаа, “Никитон”-ы Батчулуунтай “холбогдов”
2017-04-20 өдөр 03:53

AriunaaaaaМУГЖ Т.Ариунаа өөрийнхөө дуулдгаар “дэвэн дүүлэх шувуухай”. Саяхан 50 насны төрсөн өдрөө тэмдэглэж, хагас зуун жил амьдарсан тухайгаа фэнүүддээ сонирхуулсан. Гэхдээ МУГЖ Т.Ариунаагийн нас нь 30 гээд зогсчихсон юм шиг цоглог, эрч хүчтэй, дайчин. Чимээгүй, нам гүмхэн байх үедээ, таг чиг байж, дараа нь тэсрэх мэт, асах мэт гарч ирж олон шинэ уран бүтээлээрээ “бөмбөгдөн” гарч ирдэг. Сүүлийн хоёр гурван жил эр нөхөр “Ноёд” группын Буяндоржийн бизнест асуудал гарч, шүүх цагдаагийн асуудалтай тулгарлаа. “Хатан ухаан” академийн гишүүн Т.Ариунаа хатан ухаанаар энэ асуудлын ард гарч, гэр бүлээ авч үлдсэн гэдэг.
Саяхан Т.Ариунаа тавин насныхаа ойг рок попын дуучин эрчүүдтэй хамтран тоглолт зохион байгуулж, нижгэр угтлаа. Энэ үеэр дуучин Т.Ариунаа “Никитон”-ы Батчулуунтай хамтран дуулжээ. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Т.Ариунаа “Номинталст”-ын Дэлгэрмөрөнтэй хамт “Шөнө дундын бүжиг”, МУГЖ Д.Жаргалсайхантай хамт “Нэг л уучилъя” жүжгийн дууг дуулсан. Харин сая “Никитон”-ы Бачкатай хамтарч, сонсогчдод бэлэг барилаа. Харин МУГЖ Т.Ариунаагийн мөнхийн өрсөлдөгч МУГЖ Б.Сарантуяа “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, “Хурд”-ын Цогоо, “Харанга”-ын Лхагваа, СУИС-ийн нэг ангийн анд Н.Гантулга, “Хоёр хүү” хамтлаг, саяхан залуу дуучин Чойжоотой хамтарч “Хаврын улиас” дууг дуулж, рок попын эрчүүдтэй хамтран дуулж, бараг “гүйцээсэн” билээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ