Facebook Twitter youtube
Оюунбилэгийн солонгос төрх гай болов уу?
2017-04-13 өдөр 07:33

solongos tsaraitaМонголын топ модель шалгаруулах тэмцээнд оролцсон Оюунбилэг шилдэг оролцогч болж, шөвгийн дөрөвт үлдэж чадсан билээ. Шоуны оролцогч охидоос нуруугаар өндөрт орох, хамгийн урт хөлтэй, загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнгийн хэлснээр “өлгүүр шиг” гоё өргөн мөртэй Оюунбилэгийг дэмжих хүн олон. Гуравт багтаж үлдсэн Б.Номин-Эрдэнийн оронд үлдэх чадвар бүрэн байсан гэлцдэг.
Б.Номин-Эрдэнэ “Шилмэл загвар”-ын загвар өмсөгч. Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор, Б.Оюунбилэг гурав “Монгол модель”-д харъяалагддаг. “Монгол модель” агентлагийн багш Д.Болормаа, Шилмэл загвараас аль эрт холдсон, “Гоёл” наадамд Топ модель Болормаагийн шавь нарыг хавчдаг, Топ модель өргөмжлөлөө өгдөггүй гэлцдэг. Тиймээс хоёр том агентлагийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Шилмэл загварын ганц моделийг үлдээсэн гэж хардаж байна. Тэгээд ч модель Оюунбилэг монгол төрхтэй гэхээс илүү солонгос охидыг санагдуулам төрхтэй болохоор шоуг орхих болсон шалтгаан болсон гэж үзэгчид таамаглаж байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ