Facebook Twitter youtube
Б.Номин-Эрдэнийг 14 настайд нь хятадын “Чайна бэнтли” компанийн босс Азийн топ модель тэмцээнд оруулжээ
2017-04-8 өдөр 01:11

Nominerdeneesvel eneMNTM шоунд оролцсон Бат-Оюун, Ихэрцэцэг, Мандхай тэргүүтэй олны анхаарлыг татсан, урьд нь загвар өмсөж байгаагүй, ажлын туршлагагүй охид нь хасагдаж, өмнө нь 1-6 жил загвар өмсөж явсан туршлагатай бүсгүйчүүд тунаж үлдэж байсан. Загвар өмсөгч мисс Ю.Балжидмааг гурван жил загвар өмссөн, хамгийн туршлагатай нь гэж адлаад байсан ч түүнээс илүү олон жил загвар өмссөн туршлагатай бүсгүй бий. Тэр нь загвар өмсөгч Б.Номин-Эрдэнэ. Б.Номин-Эрдэнэ, Ю.Балжидмаатай насаар чацуу ч хүний нүдэнд шууд тусахаар царайлаг биш болохоор өдий хүртэл олны анхааралд өртөлгүй явж байсан бололтой. Б.Номин-Эрдэнэ 2011 онд БНХАУ-д болсон Азийн топ модель шалгаруулах тэмцээнд 14 настайдаа оролцож явсан нэгэн.
MNTM тэмцээнд амжилттай оролцсон Б.Номин-Эрдэнэ Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуульд наймдугаар ангиа төгсөөд, хотод 9-р ангидаа орж ирсэн. “Шилмэл загвар” компанид 2011 оны эхээр ажилласан. “Шилмэл загвар“-ын загвар өмсөгчөөр ороод 5-6 сарын дараа Шилмэл загвараас зохиогдсон “Нью модель” тэмцээнд нэгдүгээр байр эзэлж байжээ. Азийн топ модель тэмцээнд моделиудаа оролцуулахын тулд “Нью модель” гэсэн тэмцээнийг ”Шилмэл загвар” урьдчилж реалити хэлбэрээр зохион байгуулсан аж. Энэ тэмцээн гурван сар үргэлжилж ялагч нь “Азийн супер модель”-д явах эрхээр шагнагдсан нь Б.Номин-Эрдэнэ.
Энэ тухайд Б.Номин-Эрдэнэ “Нью модель”-ийн ялагч явах ёстой гэсэн болохоор явсан. “Чайна бэнтли” гээд Хятадын хамгийн том загварын компаний захирал нь Монголд ирээд Ариунзул, Туяамаа бид гурвыг сонгосон байгаа. Бас нэг том сонин гэх юм бол “Чайна бэнтли”-гийн захирлаас бид гуравт Хятадын “Fashion week”-д моделиор оролцох эрхийг өгсөн. Дэлхийд “China fashion week” маш дээгүүрт ордог загварын шоу. Миний хувьд би 10 жилийн дараа 24 настай байна. Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан мөн Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан топ модель сайн загвар өмсөгч болохыг хүсч байна. Загвар өмсөгч бол залуу насны ажил. Тийм болохоор давхар мэргэжил эзэмшинэ гэж боддог” гэж ярилцлага 2011 онд өгч байжээ. Өмнөд хөршид сурч байсан болохоор энэ хугацаанд загварын чиглэлээр ажиллаагүй гэсэн ч нэгэнт сууриа тавьсан, энэ чиглэлд сонирхолтой хүн өөрийг хөгжүүлж явсан нь мэдээж.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ