Facebook Twitter youtube
Н.Оргилын хайртай оролцогч
2017-04-7 өдөр 02:51

Orgiliin hairtai oroltsogchЖүжигчин Оргил 1996 оны Гоёл наадмын “Шилдэг эрэгтэй загвар өмсөгч”-өөр тодорсон. Жүжигчин, загвар өмсөгч М.Оргил 2006 онд BBC телевизийн “Чингис хаан” кинонд тоглосон юм. Asia’s Got Talent тэмцээнд тэрээр “Хөсөгтөн” хамтлагийн продюсероор ажиллаж, тус хамтлаг шилдэг хоёрт шалгарсан амжилттай, Netflix-ийн “Марко Поло” кино төсөлд хоёр жил орчим Монгол талыг хариуцсан продюсероор ажилласан. Ээж нь 1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан Нарангэрэл гэдэг эмэгтэй бий. Н.Оргил 2012-2014 онд ССАЖЯ-нд газрын даргаар ажиллаж байсан. Тэр үедээ “Алсын удирдлага кино”-г сонгон санхүүжүүлж, Азийн наадамд явуулсан бөгөөд улмаар тус бүтээл Пусаны кино наадмаас “Азийн шилдэг кино” шагналыг хүртсэн, мисс А.Баярцэцэгийг дэлхийн дэвжээнд гарах эхлэлийг тавьж өгсөн “билгийн нүдтэй” нэгэн. Эмэгтэйчүүд голдуу шүүгчтэй миссийн тэмцээнд Н.Оргилын туршлага, эр хүний зангараг Mongolia’ Next Top Model реалити шоу нэвтрүүлэгт хувь нэмрээ оруулж байгаа.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ