Facebook Twitter youtube
Бямбын Ринчен гуайн гуч НАТО-д ажиллаж байна
2017-03-29 өдөр 01:59

Gunbold LigdenБямбын Ринчен гуайн бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр “Бямба” хэмээн овоглох болжээ. Түүний эцэг Еншөөбү Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байжээ.
Бямбын Ринчен Ленинград хотноо Дорно Дахины дээд сургуульд суралцаж төгссөн, ЗХУ-д дээд боловсролтой болсон анхны монгол сэхээтний нэг. 1956 онд БНУАУ-ын Шинжлэх ухааны академид монгоп хэлний түүхэн зүйг судалсан бүтээлээрээ докторын зэрэг хамгаалжээ. Б.Ринчен гуай Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, 10 жилийн ял авсан боловч орос хэлийг гаргуун эзэмшсэнийхээ хүчинд шоронгоос гарч байсан түүхтэй ч, үндэсний үзэлтэн энэ хүн амьдралынхаа турш социалист нийгмийн дарамтан дор байсан билээ. Энэ их эрдэмтний генийг өвлөн төрсөн үр хүүхдүүд нь мэргэжилдээ эзэн байж, салбартаа тэргүүлэх ажилтнууд болсон. Нүдний эмч Нямаа, барималч Дэнзэнг монголчууд сайн мэднэ. Доктор Ринченгийн Барсболд нь Монголын палеонтологич, геологич. Барсболдын нээж, нэр өгсөн үлэг гүрвэлийн 10 гаруй төрөл зүйл байдаг гэдэг.
Еншөөбүү овогтой Бямбын Ринчений хүү Барсболд, Барсболдын хүүг Лигдэн гэдэг.
Лигдэний хүү Гүнболд НАТО-д ажилладаг. Тэрбээр Нэгдүгээр батальон, 8-р хороо, тулалдааны 3-р бригад, явган цэргийн 4-р дивизийн дэслэгч. Л.Гүнболд Польш улсад алба хааж байгаа бөгөөд удахгүй есөн сарын хугацаагаар Атлантын Зөвлөлийн бүс нутгийн үйл ажиллагаанд оролцохоор Румын улсыг зорино. Л.Гүнболд “Энэ Румын дахь миний анхны ажил болно, би энэ орны соёл, түүх, хүмүүсийн талаар суралцах гэж байгаадаа маш их баяртай байна. Би Румын хэл сурч эхэлж байгаа, ингэснээр нутгийн хүмүүстэй харилцахад хялбар болно” гэж ярьжээ.
Бямбын Ринчен агсны гуч хүүгийн ажилладаг НАТО-г товч танилцуулъя. Умард Атлантын Гэрээний Байгууллага North Atlantic Treaty Organization (NATO) 1949 оны 4 сарын 4-ний Умард Атлантын гэрээний дагуу байгуулагдсан социалист орнуудын ялангуяа ЗХУ-ын эсрэг чиглэсэн хүйтэн дайны үед байгуулсан АНУ болон бусад баруун Европын орнуудын цэргийн эвсэл юм. Хүйтэн дайнаас хойш дэлхийд АНУ-ын тэргүүлэх нэг тэнхлэгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилго бүхий цэргийн эвсэл болсон байна. НАТО-ийн дүрэмд зааснаар энэ байгууллагын зорилго нь гишүүн улсуудын эрх чөлөө, аюулгүй байдлыг улс төр цэрэг зэвсгийн хүчээр хангах, Европт шударга бөгөөд бат бэх энх тайван тогтоож ардчилал хүний эрх, эрх чөлөөг эрхзүйт төрийн үндсэн дээр бэхжүүлэх явдал юм. Байгууллагын төв нь Бельги улсын нийслэл Брюссельд байрладаг. НАТО нь 28 гишүүн улстай. Эдгээрийн 12 улс нь 1949 онд анх үүсгэн байгуулсан бөгөөд АНУ, Бельги, Дани, Исланд, Итали, Канад, Люксембург, Нидерланд, Норвеги, Нэгдсэн Вант Улс, Португал зэрэг улс ордог.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ