Facebook Twitter youtube
“МИНИЙ САЙХАН ЭЭЖ” БАЯРЫН ЦЭНГҮҮНД УРЬЖ БАЙНА
2017-02-2 өдөр 08:50

saihan-eej-437x480Та хайрт ээж, хайрт ханиа баярлуулахыг хүсч байвал NTN телевизээс зохион байгуулж буй “Миний сайхан ээжүүд” баярын цэнгүүнд урьж байна.

Энэхүү цэнгүүн нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн хувьд зохион байгуулагдах тов гарчээ. Цэнгүүн энэ сарын 28-нд болох тул яаравчлаарай.

Нэгэн үдшийг рок попын ододтой хамт өнгөрүүлж хайртай хүнээ баярлуулах боломжийг бид бүрдүүллээ.

Хэзээ ч мартагдахааргүй үдшийг энэ өдөр та мэдрэх болно. Мөн цэнгүүнд ирсэн хүн бүрт цэнгүүний бичлэгийг CD дээр буулган дурсгал болгон өгөх болно.

Билетийг Төгс зууч 1900-1953-т захиалан үнэгүй хүргүүлэх боломжтой.

“Миний сайхан ээжүүд” баярын цэнгүүнд та бүхнийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 91928448, 90965566, 70107006 дугаараас холбогдож авах боломжтой.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ