Facebook Twitter youtube
Стивен Сигалын “самурай” дүр
2017-01-11 өдөр 02:56

15219971_2011277919098829_2731316933328606886_nЗодоонтой, тулаантай кино од Стивен Сигал кино урлагаас зодог тайлж, буддын шашинтны гэмгүй дүрээр Азийн орнуудаар аялах болсон. Тэгэхдээ очсон орон болгондоо өөрийгөө энэ нутгийн “цустай” хүн гэж хэлж “хошгируулж” явдаг. Хамгийн их “хошгирсон” нь монголчууд бид байх. Стивен Сигал анх 2003 онд Монголд хөл тавихдаа Чингис хааны тухай кино хийнэ гэж олонд зарлан, төрийн ордонд хөл төвьж, Өндөр довд Монголын хамаг хацар гоо охидыг цуглуулж хэдэн өдөр найрлаад буцсан. Мисс Сансармаа цэцэг барин угтаж, Топ Болормаа, тухайн үеийн алдартай загвар өмсөгч Түмэнжаргал хоёр Сигалтай дотноссон, дотносоогүй гэж хэрэлдсээр үдсэн билээ. Тэр үедээ Стивен Сигал орчуулагч бүсгүй Эрдэнэтуяатай дотносон Америк дагуулан явж, Төгсбаясгалант нэртэй хүүтэй болсон аж. Одоо хүргэн хүүгийн хувийн хувиар манай нутагт үе үе хөл тавьж, бүр Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт уригдаг оролцож байсан. Америкийн уугуул,
индиан цустай,
Түвдийн ренбүүчи,
Монгол тулгатны 1000 эрхмийн нэг С.Сигал ОХУ-ны иргэн болж, паспортоо гардан авсан нь саяхан. Амьдралдаа 10 шахам эхнэр сольсон гэгддэг Стивен Сигал урьд нь япон эхнэртэй байсан, Япон хүн гэж арлын оронд бас баахан бужигнуулж явжээ. Даруухан япончууд нутгийн хүргэн хүүдээ ач холбогдол өгөлгүй, “харъяа”-наасаа алджээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл
  1. Амээрихийн ” Мянганбаяр ” шүү дээ. Сая.н дэлхийн мисс.т оролцсон Баярэцэгийг шохоорхоод байсан …

Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ