Facebook Twitter youtube
Нарантунгалаг хүүтэй болж, хөл хүнд үеэ гэрэл зурагт мөнхөллөө
2017-01-10 өдөр 04:30

15036742_1765125513751003_2325104959932227594_nДуучин Нарантунгалаг, Амарбаясгалан гэдэг залуутай хамтран дуулж, Жавхлан Баясгалан, Хишигбаяр, Дэлгэрмаа зэрэг хос дуучдын “сүүлийг мушгисан” ч хамтрагч нь Швед рүү эхнэрийнхээ араас явснаар нэг хэсэг ганцаарчилсан уран бүтээл хийсэн. Дуучид дундаа жижигхэнд тооцогдох турьхан бүсгүйд хамтрагч хэрэгтэй байсан байх. Санхүүгийн мэргэжилтэй нөхөр Мөнх-Эрдэнээ дуучин болгож, хамт уран бүтээл хийх болсон билээ. Хөөрхөн хүүтэй, хамтран дуулдаг хосууд саяхан бүл нэмж, удаах хүүхдээ угтлаа.
Дуучин Нарантунгалаг нялх үрээ угтаж авахын зэрэгцээ хөл хүнд үеийнхээ зургийг олонд дэлгэн үзүүлж, нялх үрээ тээсэн нандин үеийнхээ зургийг олонд үзүүлсэн олны танил хүмүүсийн цувааг үргэлжлүүллээ. Жүжигчин О.Дөлгөөн, мисс Г.Оюунгэрэл, загвар өмсөгч Гантунгалаг, залуу жүжигчин Мишээл гэхчлэн манай энэ үеийн сайхан бүсгүйчүүд хөл хүнд үеийнхээ зургийг гэрэл зурагт мөнхлөн үлдээсэн билээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл
  1. Surtei ner uguh um setguulch teneg

Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ