Facebook Twitter youtube
“Тодроогүй” Топ модель
2017-01-9 өдөр 04:10

15134726_10202370443820517_2460399783841534884_n“Гоёл” наадмын топ моделиор шалгарвал хүссэн хүсээгүй Монголын цуутай хүүхний эгнээнд орно. Топ модель Д.Болормаа, Э.Одгэрэл, “Том” Цолмон, Ч.Туяацэцэг, Х.Ундраа, Г.Уранцэцэг, Ч.Уранбилэг, Д.Пүрэвсүрэн гэхчлэн олон хүүхнүүд бий. Топ модель шагналт загвар өмсөгчдөөс хамгийн намхан нь болох Д.Пүрэвсүрэн хамгийн түрүүнд зодог тайлахаа зарласан. Сүүлийн үеийн топуудаас О.Пүрэвдулам, Э.Сэлэнгэ, Ч.Ундрах, С.Ариунбилэг, Х.Бадамгэрэл гээд цуутай бүсгүйчүүд бий. Топ модель С.Ариунбилэг худалч хүнд шагналаа гардсаныхаа маргааш нөхрөөсөө салж, “Хөх чоно” группын өв залгамжлагч П.Мөнхтулгатай хэдэн жил хөтлөлцөн явсан. Харин хосууд хоёр тийш болж, П.Мөнхтулга нь шинэ найз бүсгүйгээ олонд саяхан харууллаа. Топ модель Ч.Ундрах ч топ модель болсныхоо дараа нөхрөөсөө салж, топ модель Ч.Туяацэцэгтэй хамтран амьдарч байсан Г.Гансүх гэдэг бизнесмэн залуутай дотносон хүүхэдтэй болсон. Харин өнгөрсөн жилийн топ модель Х.Уянгын хувьд хувийн амьдралын хувьд ч нам гүмхэн байж, олны анхааралд өртсөнгүй. Гоёл наадамд 2001 оноос хойш оролцож ирсэн Х.Уяга топ моделийг одоо ч хүмүүс сайн таньдаггүй. 1990 оноос хойш 20 шахам топ модель тодорсоны хоёр нь Уянга нэртэй. Дорнын говийн охин О.Уянга топ модель Хятадад сурсан, одоо ихэр хүүхэд төрүүлж, гэр бүлийнхээ хамт нам гүм амьдардаг. Харин энэ жилийн Гоёл наадмаар Топ модель тодорсонгүй, шалгуурт тэнцэх загвар өмсөгч байгаагүй аж.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл
  1. ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ