Facebook Twitter youtube
Хүсэмжит хүүхнүүдийн жагсаалт хэрхэн өөрчлөгдөв?
2017-01-5 өдөр 04:30

hiilch-deegiiОдоогоос олон жилийн “Hero” гэсэн баатарлаг нэртэй, ихэвчлэн эрчүүд эрхлэн гаргадаг сэтгүүл Монголынхоо хүсэмжит 10 хүүхнийг шалгаруулан, хүмүүсийг гайхуулж байв. Энэ жагсаалтыг мэдээж хэрэг Топ модель Э.Одгэрэл тэргүүлсэн. Одоо ч энэ шалгаруулалтыг эрчүүд дунд явуулбал топ модель Э.Одгэрэл манлайлах нь лав. Э.Одгэрэл нас бол тоо гэдгийг харуулж, загварын тайзан дээр гялалзсаар байгаа эмэгтэй. Хажуугаар нь хэн хүнд заяадаггүй тунгалаг гэрэлтсэн цайвар арьс, үс, хүн болгонд таалагддаггүй, ч эрчүүдийн сонирхлыг татдаг ялдам дуу хоолойтой. Харин топ моделийн орыг залгана гэгддэг байсан Д.Пүрэвсүрэн гурван хүүхдийн ээж болоод гэртээ намба зааж, нам суулаа. Д.Пүрэвсүрэн загвар өмсөгчдөөс хамаагүй намхан, тэгээд ч цахиртан сонсогдох дуу хоолой нь олонд таалагддаггүй, хажуугаар нь бор арьсан дээр нь үе үе батга гарчихсан харагддаг нь, Э.Одгэрэлийн дэргэд “дутуу” харагдуулдаг. Тиймээс Д.Пүрэвсүрэн эрчүүдийн хүсэмжит гэсэн ангиллаас гарч, сайн гэрийн эзэгтэй дүрд шилжлээ. Угаас айл болгонд л гэрийн сайн эзэгтэй, ээж байдаг. Харин оронд нь хийлч Дээгий Авъяаслаг монголчууд шоуг шүүснээр монголчуудад, эрчүүдэд таалагдан, сонирхолтой бүсгүйн нэг болсон. Санасан бодсоноо ил хэлчихдэг, шулуухан, тэгээд ч өөртөө гойд анхаарал тавьдаг нь илт анзаарагддаг, эрх чөлөөт сайхан хийлч бүсгүйг шохоорхохгүй хэн байх билээ.
Нийтийн дууны гүнж гэж өргөмжлөгдөж явсан Т.Баясгалан зодог тайлж харьж ирсэн сумочийн эхнэр болсноор гэрээс гарахаа больсон. Уг нь дуулах нь хүмүүсийн таашаалд нийцдэг байсан Т.Баясгаланг гэртээ суугаад, нөхрийнхөө 40 гаруй компанийн тамгыг өвөртөлчихсөн “мөнгөний хэрүүл” хийж яваа гэсэн ойлголт хүмүүст байдаг. Дууч шувуухай, баян хатагтай болон хувирч, тэгээд ч булга үс, торго дурдан, үнэт эдлэл нь түүнийг наснаасаа илүү овортой харагдуулж, байдаг л нэг “баян авгайн” дүртэй “болгосон” гэхэд хилсдэхгүй. Угаасаа баян хатагтай нарыг бэл нимгэн эрчүүд “шуналтай” гээд сонирхоод байдаггүй. Оронд нь ногоон гэрлээр тас дайрч хөтлөгч П.Анужин орж ирж, эрчүүдийн сонирхлыг татсан бүсгүй болсон. Дорны бүсгүйн намба, хувцаслалтыг биедээ шингээж, боссон ч суусан ч донжтой, Азийн гоо үзэсгэлэнг илэрхийлэх зөөлөн хар үстэй, намдуухан дуутай П.Анужин эрчүүдийг соронз шиг татдаг. Багагүй юм уншиж, “Мөнх тэнгэрийн оньс”-ыг хүртэл сонирхоод амжсан Анухатан хэзээ ч эрчүүдтэй цэц булаацалддаггүй, даруу, цэмцгэр байдал нь аргагүй эрчүүдийг татдаг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл
  1. Спасибо, отличная статья.

Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ