Facebook Twitter youtube
Асашёорюүгийн алганы амтыг “үзсэн” Б.Явууцагаан гэж хэн бэ?
2017-01-4 өдөр 03:59

yavuutsagaanБ.Явууцагаан гэж Японд амьдардаг, тэндээ нэрд гарсан загвар зохион бүтээгч Монголдоо ирж “Явуу” брэндээ танилцуулж, загварын шоу хийнэ гээд хэдэн өдөр завсаргүй сурталчилгаа хийлээ. Сонинд хэвлэлд тасралтгүй ярилцлага өгч, “фэйсбүүк поп одод”-той уулзан, “шүгэл үлээгч”, “цэнхэр үст” Цэрэнтэй ч хүртэл уулзахаар бодоход Монголд танигдахыг хүссэн нь илт. Улаанбаатар хотын дэгжин бүсгүйчүүдийн нэг Хөрөнгийн биржийн захирал Х.Алтайн эхнэр Ц.Авиддарьт тусгайлан урилга хүргүүллээ гэж баахан рекламдсан. Топ модель Д.Болормаа, “Гайз”-ын Мягмар, “МАК”-ын Цэлмүүн зэрэг цөөхөн олны танил хүн очсон уг шоуг үзсэн хүний урам хугарав. Топ модель Х.Бадамгэрэлийн өмссөн баатрын нөмрөг, хэвнэг шиг хувцсыг аль хэдийнэ 3-4 жилийн өмнө улсын наадмаар УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гэргий Л.Эрдэнэтуул өмсөөд алхчихсан. Ер нь тэнд очсон олны танил улс одоо ч Явуу брэндийн хувцас өмсөж харагдахгүй байгаа.
Одоо дэлхий даяаршиж, хэн хүнгүй японы кимоно, солонгосын үндэсний хувцас хамбуг загвартай хувцас сонирхоно л доо. “Явуу” брэнд япон кимоног л монгол хувцастай хоршуулж, загварыг нь шинэлэг болгосон гэж яриад байсан, ачир дээрээ байдаггүй. Азийн өвөрмөц загварын төв Японд арав гаруй жил суралцан ажилласан гэхэд үнэхээр чамламаар. Японд 10 гаруй жил ажиллаж амьдарсан, зүү утас нийлүүлдэг хэнбугай ч нэг иймэрхүү юм эвлүүлээд оёчихмоор. Хажууд нь хөтлөгч П.Анужингийн энд тэнд өмссөн хувцсыг эвлүүлээд хэдэн топ модельдоо өмсгөөд гаргачихвал Японы яруу алдарт дизайнер Явууцагаанаас хамаагүй илүү мэдрэмжтэй, донжтой сайхан загварын шоу болох байсан биз. Японд алдаршсан “Явуу” брэндийн загварын шоуны дэргэд эх орондоо ажиллаж, хоёр хүүхдээ өсгөж яваа дизайнер “Оля” Отгонжаргал хичнээн үзүүштэй, тансаг сайхан загварын шоу хийж чадав. Явууцагаан бүсгүй Монголд мөнгөөр зодож, загварын шоу хийсэн. Дуучин М.Нара “Монголд од болох амархан. Их дэлгүүрийн үүдэнд хоёр хөхөө гаргахад маргааш нь шууд олны танил, од” гэж хэлсэн нь оргүй зүйл биш бололтой.
Явуу бүсгүй япончуудад сайн танигдаагүй ч, Японд амьдардаг монголчууд дундаа их алдартай, Асашёорюүгийн алганы амтыг “үзсэн” бүсгүй гэх юм билээ. Б.Явууцагаан Японы Haneda нисэх буудлын 60 гаруй насны хөгшинтэй сайн ах дүүгийн харилцаатай, тэр бэлтэй хөгшин Монголд болсон шоуг нь ивээн тэтгэсэн гэж ярьж байна. Ямар ч гэсэн жирийн монгол охин яаж ч зүтгээд олохгүй тансаг амьдарч, “Обама Японд ирэхэд хамгийн түрүүнд оруулж байсан Japand нэгт
ордог Sushi хоолны газар орж үзлээ. Захиалга нь 2-4 сарын дараа daraa байдаг гэнэ. Зураг авах битгий хэл, iPhone oо ширээн дээр ил тавихад л уурладаг газар байлаа.次郎様 Jiro ezen ni 90 nastai unuudurch Sushi hiiseer” гэж цахим хуудастаа бичсэн нь үнэхээр тансаг амьдралтайг гэрчилнэ. Хөдөө орон нутгаас гарч, японд хөл тавьсан монгол бүсгүй Японд Үнсгэлжингийн үлгэр шиг амьдардаг нь үнэн бололтой. Харин “Явуу” брэнд японд хэр зарагддаг нь сонин. Юутай ч ганц бие статустай атлаа томоохон ивээн тэтгэгчтэй, Японы Гинза дүүрэгт архи уулгадаг гэх ширээ чимэх бүсгүйн ажил хийж байсан гэсэн цуу яриа гарч эхэллээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ