Facebook Twitter youtube
Э.Минжинсорын дүр төрх
2017-01-3 өдөр 08:29

minjeee-1Алдартай дуучин болоогүй ч Э.Минжинсор аятайхан эвлэгхэн төрхөөрөө нэг үе “Женко” Баттулга, Төрийн соёрхолт Д.Болдыг хоёрын нүдийг өөртөө унагаж явсан гэх юм билээ. Америкт суурьшиж амьдран 10 гаруй жил болоод ирсэн дуучин Э.Минжинсор эх орондоо ирээд нам гүмхэн амьдрах болсон. Эрх чөлөөний оронд удсан ч “харьд одсон бүсгүйн заяа”-г дайрах зовлон, асуудал дууч бүсгүйг тойроогүй. Ихэр охиных нь эцэг Грек залуугаасаа охидоо хэвлийд байхад нь салж, ганц бие ээжийн амьдралыг харьд хангалттай туулсан. Ихэр охид нь ээжийгээ өвчсөн мэт хөөрхөн. Монголд ирээд фэнүүдтэйгээ цомхон хүрээнд сайхан тоглолт хийгээд амжсан Э.Минжинсор хувцасны фирмийн нүүр царай болж, 20 гаруйхан настай байсан шигээ хөөрхөн сайхан байгаа гэдгээ баталлаа. Хэдийгээр эдийн засгийн байдал сайнгүй, цаг агаар эрс тэс халуунд халж, хүйтэнд хөрдөг ч хичээвэл сайхан байж болдог гэдгийг биеэрээ харуулж яваа бүсгүй олон бий. Тэдний нэг нь дуучин Э.Минжинсор. Хоёр хүүхдээ хоёр гартаа хөтлөн, ганцаараа амьдралыг авч яваа ч хугарч нугараагүй, “турьхан нуруу” юм даа. Харин оронд нь эрчүүдийн ноён нуруу хугараад байх шиг.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ