Facebook Twitter youtube
Н.Номтойбаяр: Дарханы нэхий дээл өмсөлтэй нь биш
2017-01-3 өдөр 02:20

nomtoibayarӨвөл болохоор хүүхнүүд Бээжин, Манжуур луу завсар чөлөөгүй нисэн, зарим нь Дорнодоор дамжин газраар явж, булган шубаны тасагт нь Монгол хүүхнүүд дугаарлаж байна гэнэ. Хямгийн хямддаа нэг булган шуба сая төгрөг гэхээр хичнээн мөнгө валют гадагшаа урсаж байгааг бид тоолж чадашгүй. Овоо томоохон бизнесмэнүүд оффор бүсэд мөнгөө нууна, авгай хүүхэд нь Америк, европоор хэрэн хэсэж идэх уух, өмсөх зүүхээ цуглуулна. Дундчууд нь Бээжин, Сингапур, Манжуур руу явж хураасан хэдээ өгнө. Ийм байхад эх орны эдийн засаг, үндэсний үйлдвэрлэл яаж нар өөд харах вэ. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Би яаж Дарханы нэхий өмсөөд явах юм бэ” гэж ярилцлага өгсөн удаатай. Монголын алт, нүүрсээр хөлжсөн тэрбумтны хүү Н.Номтойбаярыг бол алтан жорлон сандайлаад, алтан гаанс зуучихсан байсан ч бид буруутгахгүй. Харин УИХ-ын, Засгийн газрын гишүүн Н.Номтойбаяр үндэсний үйлдвэрлэлээ доромжилсон үг хэлэх нь байж боломгүй явдал. Тэгж яривал Дарханы нэхий дээл худалдан авах гэж хавар зун өвөлгүй хуруу хумсаа хугалан, цалингаа нөөж хураадаг иргэд олон бий, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд аа.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ