Facebook Twitter youtube
Хакухогийн менежер Э.Санчирболд гэр бүлээ цуцлах уу?
2016-12-26 өдөр 07:51

14915444_156772128122524_5343010016078981226_nСумо бөхийн дэвжээнд Рюүо нэрээр барилдаж явсан Эрхэм-Очирын Санчирболдыг монголчууд андахгүй. Сумо бөхөд хүч үзсэн монгол бөхчүүдээс 10 дахь цолтой бөх болсон, Миягино дэвжээний бөх. Рюүо Ноборү буюу Эрхэм-Очирын Санчирболд 2013 оны 7 сарын 19-д зодог тайлснаа зарласан. Тэр үед монголчуудын хувьд найр наадам, амралт зугаалгын үе нь таарсан болохоор хүмүүс сайн анзаараагүй. Рюүо Санчирболд 2003 онд хүзүүгээ хүнд гэмтээснийн улмаас нас нь залуу, эр бяр нь хариагүй үедээ зодог тайлах шалтгаан нь болсон гэдэг. Харин хүзүүндээ хүнд бэртэлтэй ч 10 жил сумод сайн барилдан цолонд хүрч чадсан гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Рюүо Санчирболд зодог тайлахынхаа өмнөхөн “Уг нь Хакухо, Харүмафүжи хоёрыгоо зодог тайлтал хамт барилдана гэж боддог байсан. Одоо гэр бүл, үр хүүхэдтэй болохоор бэртэж гэмтээд барилдаад явна гэдэг хэцүү байна. Зодог тайлна гэдгээ оякатад тавдугаар сард хэлсэн. Харин Хакухо Даваажаргалдаа хэлэх хамгийн хэцүү байсан. Багаасаа хамт нэг дэвжээнд жаргал зовлонгоо хуваалцаж өссөн болохоор би болино гээд хэлэх гэхээр нэг л эвгүй халгаад байсан. Эхнэр маань 14 жил сүмод хамаг юмаа зориулж, бараг бүх биедээ гэмтлээ, больсон нь дээр гэж хэлсэн” гэж ярилцлага өгч байсан. Дэвжээнийх нь анд найз, цолгүй залуу бөх байх үеэсээ зовлон жаргалаа хуваалцаж явсан Хакухо Даваажаргал анх Рюүо Санчирболдыг зодог тайлахаар болсныг эсэргүүцэж, сонсохыг ч хүсэхгүй байсан ч сүүлд ойлгож, өөрийнхөө менежерээр ажиллуулан зодог тайлсан ч сумо бөхтэй холбогдох үүд хаалгыг нь ахин нээж өгсөн гэдэг.
Харин зодог тайлахыг ятгаж байсан Рюүо Санчирболдын эхнэр эр нөхрийнхөө насан туршийнх нь итгэлт хань байж чадаагүй бололтой. Санчирболдын эхнэр Золоо “Херо” Баатарын эхнэр хөтлөгч Ч.Ундрал тэргүүтэй сайхан бүсгүйчүүдтэй найз, эх орондоо ирэхээрээ найзуудтайгаа байнга уулздаг эрх чөлөөтэй эхнэр. Харин эрх чөлөөгөө “хэтрүүлж”, хуучин найз залуутайгаа холбоотой байж хайраа, ханиа гэж биенээ дууддагийг мэдсэн Рюүо Санчирболд хүнд цохилтонд орж, энэ тухайгаа фэйсбүүктээ ний нуугүй бичсэн байсан нь олны хараанаас мултраагүй. Э.Санчирболд 2008 онд ханилсан эхнэр, хүүгийнхээ ээжид хайртай, тогтсон амьдрал, гэр бүлээ нураахгүй авч үлдэхийн тулд эхнэртээ 72 цаг бодох хугацаа өгсөн гэнэ. Юм бодох гурав хоногийн хугацаандаа үйлдсэн “нүгэл”-дээ гэмших нь бүү хэл, хуучин найз залуудаа “Би яахав өнгөрлөө, чих эхнэрээсээ салчих” гэж ятгасан нь эхнэрээ хуурсныг мэдэж, эхнэртээ “анхаарлын тэмдэг” дүүрэн байсан Рюүо Санчирболд мэдчихжээ. Ингээд хосууд хоёр тийш болж байгаа бололтой. Сүүлийн үед япончууд дунд сумо бөхчүүдийн амьдралаар монголчуудыг хэмжиж, монгол хүүхнүүд дураараа, нөхөртөө захирагддаггүй, хүчтэй сумочин монгол хүүхэнтэйгээ суувал заавал салдаг. Асашёорюү Дагвадоржийг Ар Монголын сор болсон хамгийн сайхан хүүхэнтэй суулаа, эхнэр нь Германд боловсрол эзэмшсэн, аав нь цагдаагийн том дарга нөлөө бүхий хүн, өө сэвгүй бүсгүй гэсэн ч тэд хоёр хүүхэдтэй болоод салсан. Кёкүшюзан ч мөн адил. Одоо Санчирболд энэ. Харин япон бүсгүйтэй суусан монгол сумочдын амьдрал тогтвортой, сайхан байгаа юм биш үү.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ