Facebook Twitter youtube
Л.Эрхэмбаяр нэр дэвшигчдэдээ цалингаа хандивлажээ
2016-12-23 өдөр 10:47

erhembayar-480x600Ардчилсан намын даргын сунгаанд Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Ж.Батзандан нар өрсөлдөхөөр Хэнтий аймгийг зориод байна. Тэд хамтдаа мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж яваа юм. Ардчилсан намын даргын сонгуульд оролцогчид 40 хоногийн турш орон нутгаар явж мөрийн хөтөлбөрөө танилцуулах бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 29-нд шинэ дарга тодорно.

Тэгвэл нэр дэвшигчдэдээ зориулж тус намын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сарын цалингаа хандивлажээ. Түүнээс намын даргад хэнийг дэмжиж байгааг нь тодруулахад “Би Ардчилсан намын гал тогоог хариуцаж байгаа хүний хувьд аль нэг хүнийг нь онцолж дэмжих эрхгүй” гэсэн юм.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл
  1. Now you tell me that she was not a knockout !
    cheap madden 17 mobile coins http://www.madden-store.com

Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ