Facebook Twitter youtube
МУГЖ С.Батсүхэд дуу үлдэх нь үү?
2016-12-22 өдөр 06:12

batsuh-gaviyatМУГЖ С.Батсүхийг энэ цагийн нийтийн дууны хаан, загалмайлсан эцэг гэж хэлж болох юм. Үеийнхэн нь болох гавьяатууд дарга болоод дуулахаасаа илүү хүн удирдах болсон. Харин С.Батсүх гавьяат л ганцаараа дуулсаар явна. Одоогоос 10 гаруй жилийн өмнө С.Жавхлантай хамтран дуугаа солилцон дуулж, “Төөрөг тавилан”, “Зөөлөн зөөлөн замбуулин” зэрэг дуунууд нь алгуурхан нийтийн дууны ханхүү рүү шилжсэн. “Орчлонг хайрлаарай” гэсэн сайхан дууг нь Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн хангинатал дуулаад даший шог. “Хос орчлон” гээд “аюул”-ын сайхан дууг нь МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан хоёр болон залуу дуучин Болд, Чулуунчимэг уралдан “дамжлан” дуулаад хэрэг алга. Саяхан 2000 оны үеэр хит болж байсан “Хоёрдож ирсэн хайр” дууг нь Пэрэнлэйлхагва гээд хэн ч танихгүй залуу авч дуулан манай гавьяатыг хийх ажилгүй болгож байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ