Facebook Twitter youtube
МУГЖ Л.Чаминчулууны ач, МУГЖ Д.Ширмэнтуяагийн охин мисс Ц.Аззаяа хагас нүцгэллээ
2016-12-22 өдөр 05:19

azzaya-2МУГЖ Д.Ширмэнтуяа МУГЖ Л.Чаминчулууны бэр болсон гэдгийг хүмүүс сайн мэднэ. МУГЖ Д.Ширмэнтуяагийн охин Ц.Аззаяа “Miss Mongolia“ тэмцээнд тэргүүн байр эзэлж, Монголоо төлөөлөн Японы нийслэл Токиод зохион байгуулагдах “Мисс Интернэшнл” тэмцээнд оролцохоор болсон. Тус тэмцээн дэлхийд чансаагаараа гуравт бичигддэг, “Дэлхийн мисс”, “Оюутны мисс” тэмцээний дараа ордог том, нэр хүндтэй миссийн тэмцээн. Өдөр бүр шахуу миссийн тэмцээн болдог, хүмүүс ч анзаарахаа больсон. Харин мисс Ц.Аззаяа энэ олон миссүүдээс авъяасаараа эрхгүй ялгардаг. СУИС-ийн мюзыклийн ангийн төгсөх курсын оюутан Ц.Аззаяа “Мисс Монголиа” тэмцээнд авьяасын төрөлд “Кармен” дуурийн Хабанерагийн ариг дуулж, танго “тачигнатал” бүжиглэн авъяасаа гайхуулсан билээ. Мисс Ц.Аззаяа, МУГЖ Л.Чаминчулууны ач охин гэж цоллуулдаг ч Солонгос кинонд гардагчлан “дусал цус холилдоогүй” атлаа ерөөлөөр учирсан эмээ, ач охин хоёр ажээ. МУГЖ Л.Чаминчулууны хүү Б.Баярбаатар УИХ-ын тамгын газар олон жил ажилласан боловсролтой залуу. МУГЖ дуучин Д.Ширмэнтуяатай гэрлээд хоёр хүүхэдтэй болсон. Харин дуучин Д.Ширмэнтуяагийн ууган охин Ц.Аззаяагийн аав нь Увс аймгийн Тэс сумын харъяат хүн байдаг. Мисс бүсгүй багадаа аавынхаа нутгаар их очдог, сэргэлэн хөөрхөн охин байсан, Тэсийн голын хүүхэн, Тэрхийн голын унага гэж зүгээр ч нэг хэлээгүй юм байна, манай нутгаас мисс төрлөө гэж Тэс сумынхан баярлаж байна. Мисс бол мисс, мисс бүсгүй Ц.Аззаяагийн хагас нүцгэн зургийг гадны фото зурагчид авч байгаа нь хүмүүсийн сонирхлыг их татаж байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ