Facebook Twitter youtube
Ихо багш Ардын багш болох уу?
2016-12-22 өдөр 04:03

ichinhorlooМУГЖ дуучин Г.Ариунбаатар төрийн дээд шагнал Чингис хааны одон хүртэж, энэ долоо хоногийн онцлох хүн боллоо. “Сүлд” чуулгын дуучнаар ажиллаж байсан дуучин Г.Ариунбаатар дэлхийд дээгүүр эрэмбэлэгддэг Чайковский, Глинкийн наадамд хоёуланд нь түрүүлж, спортоор бол олимпийн аварга, дэлхийн аварга болсон бахдам амжилт гаргасан билээ. Монголын дуурийн дуучид, тэр тусмаа залуу эрэгтэй дуучид дэлхийн тэмцээнд дээгүүр байр эзлэх болсон. Харин эдэн дундаас хамгийн өндөр амжилт гаргасан Г.Ариунбаатарын авъяас зүтгэл, амжилт бүтээлийг төр засаг үнэлж дээд шагналаа гардуулах болсон бололтой. Тамирчдын дасгалжуулагчдыг төр хамтад нь үнэлдэг. Харин дуучинтай цуг олон улсын тэмцээнд орсон концертмейстр, хамт хичээллэсэн багш нарыг хэрхэн урамшуулдаг нь тодорхойгүй. Г.Ариунбаатарын багш МУГЖ, профессор Ичинхорлоог боксын дасгалжуулагч багш Банди шиг Ардын багш цол олгоход буруудах зүйлгүй гэж шавь нар нь ярьж байна. Ичинхорлоо багш дуурийн дуучин олон шавьтайгаас гадна дуучин “Ану хатан” Отгонжаргал, МУГЖ Ж.Алтанцэцэг, Н.Гантулга, М.Нара гэхчлэн олны танил олон шавьтай.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ