Facebook Twitter youtube
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ УУРХАЙН УДИРДЛАГЫН “PITRAM” СИСТЕМ НЭВТРҮҮЛЛЭЭ
2016-12-20 өдөр 04:05

03-1-640x427“Эрдэнэт үйлдвэр ХХК нь уурхайн удирдлагын “PITRAM” системийг иж бүрэн нэвтрүүлж буй Монгол улсын анхны, дэлхийн хэмжээнд 3 дахь үйлдвэр болж байна гэж” тус системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ёслолын ажиллагааны нээлтэнд хэлсэн үгэндээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцоллоо.

Тэрбээр “PITRAM систем нь өндөр ач холбогдолтой, сайн үр дүн өгөх систем. Энэхүү системийг нэвтрүүлснээр уурхайнхаа төлөвлөлтөөс эхлээд уурхайн хэмжээнд явагдаж буй бүх үйлдвэрлэлийн процессыг хянах болно. Мөн тайлан тооцоог нарийвчлалтайгаар шуурхай гаргах боломжтой боллоо. Нөгөө талаас, Ил уурхайн хөдөлмөр хамгааллын горимд том ахиц дэвшил гарах юм. Хамгийн гол нь компанийн эдийн засгийн үр ашигт ихээхэн хувь нэмэр оруулна гэж бид тооцож байна. Ил уурхайгаас олборлож байгаа хүдрийн агуулга болон чанарыг хянах бүрэн боломж нээгдэж буйд бид сэтгэл өндөр байгаа. Энэхүү системийг судлах, нэвтрүүлэх бүхий л бэлтгэл ажилд оролцсон үйлдвэрийнхээ инженер техникийн ажилтнууд, цех нэгжийн удирдлага болон хамт олон, тэр тусмаа Ил уурхайн удирдлага, нийт уурхайчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе. Олон жилийн өмнө энэ системийг инженер, маркшейдер хүн санаачилж, нэвтрүүлж байсан түүхтэй юм. “PITRAM” системийг нэвтрүүлэхэд манай хамт олонтой хамтран ажилласан, цаашид ч үргэлжлүүлэх “Мicro mine” компанийнханд талархаж буйгаа илэрхийлье. Та бид энэ системийг нэвтрүүлснээр үйлдвэрлэлийн өртөг зардлаа хэмнэх, үр ашгаа нэмэгдүүлэх, шуурхай уян хатан ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм. Ийнхүү “PITRAM” системийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршилтын хугацаа дуусч, байнгын ажиллагаанд ашиглаж эхлэж буйг дуулгахад таатай байна. Ингээд үйлдвэрийнхээ хамт олон, уурхайчиддаа амжилт хүсье.” гэсэн юм.

Уурхайн удирдлагын “PITRAM” системийг иж бүрнээр нь нэвтрүүлэх ажил Эрдэнэт үйлдвэрт 2011 оноос үе шаттайгаар хийгдэж эхэлсэн юм. Тус ажлыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цех, Ил уурхай болон Олон улсын геологи, уул уурхай, программ хангамж, зөвлөх үйлчилгээний “Мicro mine” компани хамтран гүйцэтгэжээ. Дэлхийн 12 улсад салбартай “Мicro mine” компанийн Монгол дахь салбарын менежер Ц.Төгөлдөр энэхүү хамтын ажиллагааны үр дүнгийн талаар “ Бид 2008 оноос Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж ирлээ. Тус үйлдвэрийн уул уурхайн өндөр түвшний инженер, мэргэжилтнүүд үйлдвэрлэлийнхээ үр ашгийг дээшлүүлж, өөрийн өртгийг бууруулах чин хүсэл эрмэлзлэлээр 5 жилийн өмнөөс уурхайн мэдээллийн технологийг үе шаттайгаар сайжруулж ирсний үр дүнд өнөөдөр бид “PITRAM” системийг байнгын үйл ажиллагаанд хүлээн авч байна. Монгол улсын уул уурхайн салбарын тэргүүлэгч компанийн хувьд мэдээллийн шилдэг технологи нэвтрүүлж, манай компанийн үйл ажиллагааг дэмжин ажилласан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт хамт олон та бүхэнд талархал илэрхийлье. Цаашид бид та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно” хэмээн тодотгов.

“PITRAM” систем гэдэг нь уурхайн үйл ажиллагаа ба хүдрийн хяналтыг хамгийн оновчтой байдлаар зохицуулахад зориулсан автомат систем юм.

Энэхүү системийг цогцоор нь нэвтрүүлснээр уурхайн техникүүдийн төлөв байдал, ажлын гүйцэтгэлийг автоматаар хянаж, техник ашиглалт сайжирч эвдрэл сул зогсолтыг багасгах, ээлж бүрт төлөвлөгөөний дагуу уурхайн хүдэр олборлолтын үйл ажиллагаатай холбоотой өгөгдлийг нэгтгэн боловсруулах, үр дүнд анализ хийх, нэгж өртөг, зардалд хяналт тавих, зардлыг бууруулах, аюулгүй ажиллагааг сайжруулах зэрэг олон чухал ач холбогдолтой юм.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл
  1. I let myself become a fool .
    best madden mobile coins supplier http://www.madden-store.com

Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ