Facebook Twitter youtube
Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээд 3 өрөө байр өглөө
2016-12-19 өдөр 08:34

paralimpnnШШГЕГ-ын албан хаагчдын 50 айлын орон сууц баригдаж, оршин суугчдаа хүлээн авлаа. ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээд Хууль зүйн сайд С.Бямбацогт, ШШГЕГ-ын дарга Амгаланбаяр нар гурван өрөө байрны түлхүүр гардуулж, амьдрал нь тэгш дүүрэн байхыг бэлгэдэн тоононд нь алд цэнхэр хадаг зангидаж, спортын өндөр амжилт хүслээ. Гэр хороололд амьдардаг паралимпийн тамирчин Э.Содномпэлжээг олимпоос хүрэл медаль хүртээд ирэх нь ач холбогдол өгч, анхаарал хандуулсан хувь хүн, албан байгууллага цөөн байсан. Э.Содномпэлжээг хагас жилийн дараа, шинэ оны босгон дээр салбарынх нь сайд, хамт олон магнайг нь хагартал баярлуулав.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл
  1. http://pinkfascinator.com/beige-fascinators-and-wedding-hats/

Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ