Facebook Twitter youtube
Г.Эрдэнэчимэг эгчийгээ рекламдав
2016-12-19 өдөр 06:48

14918824_979471542175736_3537413509185747249_o“Гоёо” компани Монгол ноолуураар дэлхийг гоёно гэдэг уриатай ч дэлхийн 7 тэрбум хүнийг ноолуураар өвч бүрэх цаг хараахан ирээгүй л байна. Харин хажууд нь “урд гарсан чихнээс хойно ургасан эвэр урт” гэгчээр УИХ-ын гишүүн Самандын Жавхлангийн гэр бүл, худ ургууд монгол дээл хувцсаар монголчуудаа өвч гоёчих цаг ойрхон ирээд байна.
С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр анх шинэ загварын монгол хувцас өмсөн олны өмнө гарч, уг хувцаснуудыг нь урласан Урнаа гэдэг үйлчин бүсгүй од болж байв. “Монголоороо” төвтэй, Монгол хүн Монголоороо үлдэхийг уриалдаг С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг өөрсдөө монгол дээл хувцас урлаж сурталчлахын сацуу Бээжинд аялал жуулчлалын чиглэлээр дээд сургууль төгссөн дүү С.Тэргэлээ үйлчин болгож, “Нуман донж” гэдэг монгол хувцас, дээл урладаг урлантай болсон. УИХ-ын гишүүн С.Жавхлан дүү С.Тэргэлийнхээ оёсон хувцсыг ихэвчлэн өмсдөг. Тэрчлэн дуучин Г.Эрдэнэчимэгийн эгч Г.Оюун-Эрдэнэ “Оюухай” салон байгуулж, монгол хувцас урладаг. Дуучин Г.Эрдэнэчимэг эгчийнхээ урласан хувцсыг өмсөн рекламдсан нь нэлээн эрэлттэй болж, Г.Эрдэнэчимэгийн эгчээр үйлчлүүлэх гэсэн хүн олон байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл
  1. жавхланг яаж тоож суусан юм бол

  2. Дэмжиж байна .амжилт.

Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ