Facebook Twitter youtube
Иргэн Ч.Долгормаа: АТГ улс төрийн нөлөөллөөр шударга бус ажиллаж прокурор, шүүхийн байгууллагууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн авлигын хэрэгсэл болсон байна
2016-12-19 өдөр 06:43

batjМонголчууд эртнээс аяганы алгаас адууны алаг гэлцэж, хүнийг ялгаварлахаас зайлсхийн, орж гарсан бүхэнд эн тэнцүү, ижилхэн хандаж ирсэн. Энэ төрийн өнгөнд, Ерөнхийлөгчөөсөө эхлээд хууль хяналтын байгууллага албатаа, ард түмнээ алаг үзээд байна уу гэсэн бодол төрөх боллоо. Сүүлийн хэдэн жил Долгормаа гэдэг эмэгтэй авлигатай холбоотой томоохон баримтууд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэлгэн тавьж, ард иргэд хэрэг яаж шувтрахыг сонирхдог ч “дээгүүрээ” нүдэн балай, чихэн дүлий суусаар л байна.
Сар гаруйн өмнө 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр бидний танил болсон иргэн Ч.Долгормаа хэвлэлийн бага хурал хийж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хэвлэлээр асуулт дайлган асуусан билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй аж. “Нэхэл хатуу”-тай хатагтай Ч.Долгормаа хэвлэлийн хурал зарлаж, дахин асуулт тавилаа. Бүхэл бүтэн нэг аймгийн иргэдийг “УИХ-ын гишүүн болбол ноолуур 60 мянган төгрөгөөр авна гэж хуурсан УИХ-ын гишүүн асан Батж. Батбаярыг бизнесийн хамтрагчаа яаж ч мэднэ гэж үзэх хүмүүс цөөнгүй бий. Иргэн Ч.Долгормаагийн гаргаж тавьсан асуудлууд “Молекул” Батбаярын үйл ажиллагаатай холбоотой ноцтой баримтууд байдаг.
Тэрбээр: Монгол улсын иргэн, татвар төлөгч Ч.Долгормаа би болон Монгол Улсын хоёрын хоёр Яам, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын буруутай үйл ажиллагаанаас үүдэн өнөөдрийг хүртэл эд материал, сэтгэл санааны хувьд ихээхэн хохирол амсч яваа билээ.
Учир нь :
1. 2014 онд УИХ-д гурван ч удаа сонгогдож байсан Молекул Батбаярын гэр бүлийн компани Батлан хамгаалах яамны тендерт хууль бусаар ялалт байгуулсан. Тендерийн өртөг 10 тэрбум төгрөг. Энэ хөрөнгөөр албан хаагчдад орон сууц барьж өгөх байсан ч харамсалтай нь өнөөдрийг хүртэл орон сууц ашиглалтанд ороогүй. Байрны урьдчилгаа төлсөн албан хаагч, Энхийн сахиулагчид өнөөдрийг хүртэл байрандаа орж чадалгүй хохирсоор байна.
2. 2011 онд Молекул хочит Батж.Батбаярын гэр бүлийн компани Аж Үйлдвэрийн Яамны тодорхойлсноор Засгийн Газрын бондоос хөнгөлөлттэй 5 тэрбум төгрөгийн зээл авч, үүнийгээ зориулалтын бусаар ашигласан талаар би гомдол гаргасны дагуу Авлигатай тэмцэх газар иргэн Ч.Долгормаа намайг хохирогчоор тогтоон шалгаж байгаа боловч өнөөдрийг хүртэл энэ хэргийг 2 жил гаруй хугацаанд эцэслэн шийдвэрлээгүй байна.
5 тэрбум төгрөгний зээл дамжуулан олгосон Голомт банк зээлийг зориулалтын бусаар ашигласныг мэдсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй.

БХЯ-ны хэргийг Монгол Улсын Үндэсний Аюулгуй Зөвлөлийн санаачилгаар АТГ-т нууцын зэрэгтэй эрүүгийн хэрэг үүсгэн 2013 оноос шалгаж байгаа, мөн 2014 оноос намайг хохирогчоор тогтоож, хэргийг тусгаарлаж 2 хэрэг болгон шалгаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй л байна.
/Монгол Улсын БХЯ хохирогчтэй 201301000484 дугаартай нууцын зэрэгтэй эрүүгийн хэрэг мөн иргэн Ч.Долгормаа хохирогчтэй 2014250003725 дугаартай тусгаарлагдсан эрүүгийн хэрэг /

3. 2013 онд ГХЯ “Ёслол хүндэтгэлийн өргөө”-ний барилгын тендерийг зарласан. Сангийн яам Б.Батбаярын гэр бүлийн компанийг уг тендерт оруулахаас татгалзсан учир Б.Батбаяр өөрийн хүү Б.Баттулгын найзын эзэмшлийн “Хө Мо Тэ” ХХК-ийн нэрээр орж энэхүү тендерийн төсөвт өртөг болох 4.2 тэрбум төгрөгийг 100 хувь урьдчилан авсан байдаг. 2015 оны нэгдүгээр сард ГХЯ, АТГ-т одоог хүртэл дуусаагүй дээрх барилгын талаар гомдол гаргасан. Гэвч 2015 оны тавдугаар сард Нийслэлийн прокурор дээрх хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Хачирхалтай нь, Дээд шатны прокурорт гомдол гаргах эрх нь байсаар байтал ГХЯ нь дахин гомдол гаргаагүй. Мөн энэ талаар хаана ч ярьсан, хэн ч тоохгүй “ёстой дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг болж хаданд хашгирсантай адил, ямар ч үр дүн гарахгүй байна.
4. Батж.Батбаярын гомдлоор иргэн Ч.Долгормаа надад холбогдох гүтгэлгийн шинж чанартай хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэсээс 8 удаа шалгаад, 8 удаа хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурор руу шилжүүлсэн. Гэтэл прокурор найман удаа нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл гэм буруутай нь тогтоогдоогүй. Иймэрхүү байдлаар намайг болон гэр бүлийхнийг маань хүнд байдалд оруулж дарамталж байна.
Прокурор яагаад нэг удаа даалгавраа бичээд явуулж чадалгүй, найман удаа нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаагаад байгааг юу гэж ойлгох вэ? Нэг хэрэг дээр 6 прокурор шат шатаар хяналт тавина, шат шатны прокурорууд гэхээр нийлээд 48 прокурор болж байна. Прокурор бүр дээр дахин дахин нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах нь Монголын Прокурорын систем үү? Эсхүл бүгдээрээ чадваргүй учраас ажлаа хийж чадахгүй байна гэж ойлгох уу? Эсвүл бүгдээрээ нэг хүний захиалгаар, улс төрийн намын харьяалалаар шийдвэрээ гаргаж байна уу?
5. Мөн Б.Батбаяр “Гутал” ХК-ийн ТУЗ-ын даргаар ажиллаж байхдаа тамга тэмдгийг хууль бусаар хийлгэж байсан. Тамга тэмдгийг Батж.Батбаярыг хэрэглэхийг хорьсон шүүхийн шийдвэр гарсан ч Батж.Батбаяр энэхүү тамга тэмдгээ ашиглан “Гутал” ХК-ийн удирдлагыг болон намайг эрүүгийн хэрэгт гүтгэж Тагнуулын Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх Газар, Мөрдөн Байцаах Газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст удаа дараа манай гэр бүлийг шалгуулж дарамталсан.
Үүгээр ч зогсохгүй тэрхүү хууль бус тамга тэмдгээ ашиглан Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Цагдаагийн байгууллага, Шүүхэд худал мэдээлэл гаргаж төрийн байгууллага, хууль хяналтын байгууллагаар тоглоом хийж байна. Ямар ч хариуцлага тооцогдоогүй.
6. Алдсан хүн 10 тамтай гэдэг. Б.Батбаярын дотны найз, гавъяат хуульч Д.Гоошоохүү, түүний эхнэр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа нар мөн Б.Батбаярын нэхэмжлэлтэй хэргүүдийг хянан шийдвэрлэх шүүгчдэд нөлөөлдөг гэж үзэж байна. Мөн Д.Гоошоохүүгийн хүү Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж нь Б.Батбаярын нэхэмжлэлтэй “Гутал” ХК-нд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ илт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Ингээд шүүгчтэй холбоотой гомдол гаргахаар Шүүхийн Ерөнхий Зөвлөл буюу түүний ээж Сарантуяа дээр очдог. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэл гарсан боловч ямар ч үр дүн байдаггүй.
7. 2015 онд УИХ-ын гишүүн Лу.Болдын эзэмшлийн Эрдэнэтийн “Ачит Ихт” зэс катодын үйлдвэрийн эзэмшил нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын Газрын даргаар ажиллаж байсан П.Цагааны гэр бүлд шилжсэн юм. Иргэн би энэ үйлдлийг авлигын чанартай гэж ойлгож байгаа. АТГ Лу.Болд, Батж.Батбаяр нарт холбогдуулан шалгаж, яллах дүгнэлтэй прокурорт шилжүүлээд 2015 оны 10-р сард Нийслэлийн Прокурорын Газраас АТГ луу буцаад ирэхдээ яг энэ үед Лу.Болдын нэр эрүүгийн хэргээс байхгүй болсон. Үүнийг одоо юу гэж ойлгох вэ? Энэ бол авлига гэж би тодорхойлж байна.

Иргэн Ч.Долгормаа би Авлигатай тэмцэх газар өнөөдөр Авлигатай тэмцдэг газар бус харин ч эрх мэдэлтэй хүний захиалгаар ажиллаж, ПРОКУРОР, Шүүхийн байгуулагууд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн авлигын хэрэгсэл болж байна гэж үзэж байна.
Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш эрхтэй. Энэ бол Ардчилалын үнэт зарчим гэж ойлгодог. Гэтэл АТГ хэнийг нь шалгаад, хэнийг нь шалгадаггүй хаацайлаад байдаг юм бэ? Миний бие удаа дараа гүтгэн, доромжлуулж шалгуулж ханалаа. Одоо Монгол улсад авлигатай шударгаар тэмцдэг хүн, байгууллага байхгүй гэж би үзэж байна.
Иргэн би хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан асуулга тавьсан, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээр дурьдсан хэргүүдийн талаар хангалттай нийтлэл гарсан, холбогдох байгууллагад нь гомдол гаргаж байсан. Гэсэн ч ямар ч үр дүнд хүрээгүй. Монгол улс Авлигатай тэмцэхгүй байна, тэмцэхийг ч хүсэхгүй байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр оффшор данстай хүмүүсийн мэдээлэл олонтоо гардаг хэдий ч үүнийг хэн ч шалгасангүй. Түүнчлэн Ч.Долгормаа би “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Олон улсын Консорциум”-аас Монгол улсаас оффшор данс эзэмшиж буй төрийн албан тушаалтан, УИХ-ын гишүүдийн нэрсийг гаргаж, нийтэд ил зарлаж, АТГ-ыг өөрийнхөө үүргийн дагуу ажиллуулахыг, мөн АТГ нь хэр их шалгадгийг хяналт тавихыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шаардаж байна.

Эцэст нь Эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоо, АТГ тэгээд хэнийг нь шалгаад, хэнийг нь шалгадаггүй юм бэ? гэдгийг асуумаар байна. Их Монгол Улс мандаж явах үедээ Чингис хаан гэм буруутай гэж үзвэл авга ахаа ч, өөрийг нь хааны зэрэгт хүрэхэд зохих хувь нэмэр оруулсан хүчит бөөг ч ялгаагүй шийтгэж, төрд үнэнч зүтгэвэл харц албатаа ч гавьяаг үнэлж чаддаг байсан гэдгийг өнгөрсөн түүх харуулдаг. Харин та нам нэгтэй нөхрөө хаацайлаад байгаа юм биш биз…

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл
  1. Thank you, I’ve just been looking for info about this subject for a long time and yours is the best I’ve came upon till now. However, what in regards to the bottom line? Are you certain about the source?

    https://www.youtube.com/watch?v=rpR-PSc2LyA

  2. Not that I know of.
    Best Site to Buy Cheapest madden mobile 17 coins http://www.madden-store.com

Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ