Facebook Twitter youtube
“ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр дахин манлайллаа
2016-12-14 өдөр 08:18

topМонгол улсын Засгийн газар, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулан өргөмжлөх ёслол өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү шалгаруулалтыг тэргүүлж, Шилдгийн шилдэг аж ахуйн нэгжээр Эрдэнэт үйлдвэр ХХК тодорлоо. Улсад төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагчдын тоо, ашиг зэрэг үзүүлэлтээр Эрдэнэт үйлдвэр ХХК Монгол улсын Топ-100 аж ахуйн нэгжийг манлайллаа. Монгол улсад 95 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг эдгээр аж ахуйн нэгж бүрдүүлдэг аж. Харин шилдэг 100 аж ахуйн нэгж дангаараа улсын төсвийн 30 хувийг бүрдүүлж байна.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ