Facebook Twitter youtube
“Гологдсон” охин голд орж хүрэл медаль хүртэн, Уранцэцэг 5 дугаар байр эзэллээ
2016-10-10 өдөр 02:27

otgontsetsegБразиль улсад болж байгаа олимп эхэлж, монголчуудыг нэг баярлуулж, сэтгэлийг нь дэнслүүлсэн сайхан барилдаан болж байна. Монголчуудын олимпийн найдвар болсон МУГТ М.Уранцэцэг тавдугар байр эзлэв. Энэ нь чамлахаар амжилт биш ч, сайн тамирчин У.Мөнхбатад хүч чадал, туршлагад нь “багадсан” байр. М.Уранцэцэг ч тэр, Цогтбаатар ч илүүрхэж яваад ялагдсан нь хэн бүхэнд харамсалтай санагдана.
Жүдогийн тамирчдаар дэлхийд өнгөлдөг манайд нэг жинд хоёр гурван сайн тамирчин бий. Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт тамирчин Х.Цагаанбаатар, Миарагчаа хоёр 63 килограммын жинд байнга өрсөлдөж ирж, Х.Цагаанбаатарт олон улс, олимп, дэлхийн аваргын тэмцээнд явах илүү боломж гарч ирсэн. Одоо эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Уранцэцэг, Отгонцэцэг гэж хоёр шижигнэсэн бүсгүй нэг жинд ана мана үзэлцэж, багш дасгалжуулагчид нь хэнийг нь тэмцээнд явуулах нь шүдний өвчин болдог. Энэ удаа Уранцэцэгийн аз таарч, Г.Отгонцэцэг орхигдсон. Харин “гологдсон” охин зоримог шийдвэр гаргаж Казакстаны нэрийн өмнөөс барилдах болсон. Олимпийн наадмын нэг жинд Монголын хоёр шавилхан бүсгүй дагах барилдаан хийж, Г.Отгонцэцэг олимпийн хүрэл медаль хүртлээ. Олимпийн хүрэл медаль хүртэхдээ нулимсаа барьж чадаагүй асгартал уйлсан Г.Отгонцэцэгийн дотор нэг юм бодогдсон нь лавтай. Хөлд хүрсэн гээд ялалтыг шууд нөгөө талд өгч, М.Уранцэцэгийн хувьд Риогийн дэвжээ хатуухан байлаа. Гэхдээ манай М.Уранцэцэг мундаг байлаа.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ