Facebook Twitter youtube
Сансрын нисэгч Жанибеков Монгол овогтон уу?
2015-10-14 өдөр 01:08

Sansariin-nisgegch2Оросууд “Орос хүний ясыг сайн тогшвол цаанаас нь монгол хүн гарч ирнэ” гэлцдэг. Чингис хааны ууган хүү Зүчийн хүү Бат Алтан ордны улсыг байгуулж, Алтан ордын улс Оросыг 250 гаруй жил хаанчилсан. Оросын алдарт яруу найрагч Анна Ахматова Татар гаралтай Ахмад хааны үр удам, монголын яс махны тасархай гэдгээ өгүүлсэн байдаг. Нэрт зохиолч Тургеневийг монгол овогтой, Түргэн гэдэг овогтой, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин гэдэг нь Бүтэн гэсэн Монгол үг гэлцэх нь бий. Юутай ч 1981 онд Ж.Гүррагчаатай хамт сансарт ниссэн  Жанибековыг монгол овогтон гэсэн шинэ мэдээ гарлаа. Энэ тухай АНУ-д амьдардаг доктор Мягмарын Саруул-Эрдэнэ ингэж бичжээ.
Зөвлөлт Орост эхнэрийнхээ овгийг авна гэдэг нэн ховор байлаа. Одоо ч хэвээрээ биз. Тийм ховор шийдэл гаргасан хүний нэг нь сансрын нисэгч Крысин билээ. Крысин гуай манай Гүррагчаатай хамт сансарт ниссэн. Крысин тиймээс Монгол улсын Баатар цолтой хүн.
Гэхдээ Крысин гэдгээр нь хэн ч мэдэхгүй л дээ. Алтан ордоны монгол хаан Жанибекийн үр сад болох Лилья Жанибековатай залуудаа гэрлэснээр орос овгоо хаяж, монгол овгийг сонгосон байгаа юм. Жанибек хааны эцэг Өзбэг. Өзбэгийн өвөг эцэг нь Мөнх төмөр. Мөнх Төмөрийн өвөө нь Бат хаан. Бат хааны өвөө Чингис хаан… Гээд бодохоор сансрын нисэгч Жанибековын үр хүүхэд, ач гуч нарын судсаар Чингис хааны цус гүйж байна аа гэж.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ